
Хятад улсын дарга Ши Жиньпин 2-р сарын 5-ны үдээс өмнө Бээжингийн Ардын их хурлын ордонд Хятадад төрийн айлчлал хийж буй Киргизийн Ерөнхийлөгч Садыр Нургожоевич Жапаровтой хэлэлцээ хийлээ.

Ши Жиньпин онцлохдоо, Хятад Киргиз хоёр орон бол уул усаараа залгалдсан хүн зоны харилцаа дотно сайн хөрш, сайн найз, сайн түнш юм. Сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа эрүүл тогтвортой хөгжиж, шинэ цаг эриний стратегийн түншлэлийн шинэ өндөрлөгт хүрсэн юм. Хоёр талын улс төрийн харилцан итгэлцэл улам бэхжиж, олон салбар дахь хамтын ажиллагаа нааштай амжилт гаргаж, Хятад Киргизийн хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулах явц дахь нийгэм болон иргэдийн суурь өдрөөс өдөр бэхэжсээр ирсэн юм. Киргизийн тал өөрийн орны нөхцөл байдалд тохиосон замналаар явахыг Хятад улс бүрэн дэмжиж байгаа бөгөөд Киргизийн талтай хөгжлийн стратегиа нягт холбож, засаглалын туршлагаа харилцан хуваалцаж, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, хоёр орны нийтлэг ашиг сонирхлыг хамтдаа хамгаалж, Хятад Киргизийн хувь заяаны нэгдмэл цогцыг улам сайн байгуулахад бэлэн байна гэжээ.

Ши Жиньпин онцлохдоо, хоёр тал үргэлжилэн “Бүс ба Зам”-ыг хамтдаа чансаатай бүтээн байгуулах гол зорилтын хүрээнд, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэх ёстой. Хятад улс Киргизийн талтай худалдаа, хөрөнгө оруулалтын салбарын хамтын ажиллагаагаа тэлж, Киргизийн чанар сайтай бараа бүтээгдэхүүнийг импортолж, улмаар Хятадын компаниуд Киргизэд хөрөнгө оруулахыг дэмжиж байна, Хятадын хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалахыг хүсэж байна. Мөн Харилцан уялдаа холбоо, хамтран ажиллах чадварыг цогцоор нь дээшлүүлж, Хятад Киргизийн төмөр замын байгуулалтыг өндөр стандарт, чанар сайтай байгуулна. Мөн боомтын орчин үеийн шинэчлэлтийн ажлыг сайтар хийж, зорчигч тээврийн нислэгийг нэмэгдүүлж, хоёр орны иргэдийн солилцоо, бараа тээврийн нэвтрэлтэд илүү хялбар дөхөм үзүүлэхийг дэмжинэ. Мөн хил дамнасан цахим худалдаа, их өгөгдөл, хиймэл оюун ухаан зэрэг шинэ чанарын үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг өргөжүүлж, шинэ өсөлтийн цэгийг бий болгоно. Хоёр тал Хятадын Соёлын төв, Лү Бань ажлын тасаг, Күнзийн сургууль зэрэг агентлагуудыг сайтар ажиллуулж, орон нутгийн солилцоогоо бэхжүүлж, Хятад Киргизийн найрамдлын төлөө улам хичээн ажиллах болно. Хятад улс Киргизийн талтай нягт хамтран ажиллаж, Хятад-Төв Азийн механизм дахь хамтын ажиллагааны түвшнээ дээшлүүлж, ШХАБ-ыг улам бат бөх, хүчирхэг болгон бүтээн байгуулж, НҮБ-аар төв болгосон олон улсын тогтолцоог хамгаалж, дэлхийн хөгжлийн санаачилга, дэлхийн аюулгүй байдлын санаачилга, дэлхийн соёл иргэншлийн санаачилгыг сайтар хэрэгжүүлж, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулахын төлөө хамтран ажиллах ёстой гэжээ.
Садыр Нургожоевич Жапаров хэлэхдээ, шинэ оны босгон дээр Хятад улсад айлчилж байгаадаа маш баяртай байна, Ши Жиньпин дарга болон Хятадын ард иргэдэд шинэ жилийн мэнд дэвшүүлж байна, мөн Азийн өвлийн IX наадам амжилттай зохион байгуулагдахыг хүсэж байна. Ши Жиньпин даргын удирдлага дор Хятад улс хоёр дахь зуун жилийн зорилтоо биелүүлэх замналд гайхамшигтай амжилт гаргасан бөгөөд улс орнуудтай хөгжлийн үр шимээ хуваалцаж, шинэчлэл рүү урагшилахдаа Хятадын уламжлалт соёлыг бадруулж, дэлхийд үлгэр жишээ үзүүлсэн байдаг. Киргизийн тал Хятадын амжилтын туршлагаас суралцан, хоёр орны найрамдалт харилцаагаа үргэлжлүүлэхэд бэлэн байна. Сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа шинэ шатанд гарсан, Хятад улс бол Киргизийн найдвартай түнш, олон чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлж, маш сайн амжилтад хүрсэн. Киргизийн тал Тайвань, Шиньжян, Хонконгийн асуудлаар Хятадын талыг тууштай дэмжиж, Киргиз, Хятадын хувь заяаны нэгдмэл цогцын бүтээн байгуулалтыг ахиулахад бэлэн байна гэжээ.

Хэлэлцээний дараа хоёр улсын төрийн тэргүүн нар "Шинэ эринд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх тухай Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Бүгд Найрамдах Киргиз Улсын хамтарсан мэдэгдэл"-д гарын үсэг зурж, "Бүс ба зам"-ыг хамтран байгуулах хамтын ажиллагааны төлөвлөгөө болон дипломат харилцаа, эдийн засаг, худалдаа, бусад салбарын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа.
