solongonews
ХКН-ын ӨМӨЗО-ны хорооны Х удаагийн II хурал хуралдав
2017-01-06 15:39
ХКН-ын ӨМӨЗО-ны хорооны Х удаагийн II хурал 2017 оны 1 дүгээр сарын 4-нөөс 5-ны өдрүүдэд Хөххотод хуралдав.

ХКН-ын ӨМӨЗО-ны хорооны нарийн бичгийн дарга Ли Жихэн чухал үг хэлэв. ӨМӨЗО-ны орлогч нарийн бичгийн дарга, ӨМӨЗО-ны тэргүүлэгч Бү Шяолинь 2017 оны эдийн засгийн ажилд бодитой төлөвлөлт хийжээ.

Тус хуралд Ши Жиньпин даргын чухал ярианы үзэл санаа, төвийн эдийн засгийн ажлын хурлын үзэл санаа болон Өөртөө Засах Орны Намын төлөөлөгчдийн Х их хурлын үзэл санааг гүнзгий суралцан хэрэгжүүлэв.

Хурлаар ирээдүйд болон хойшид заавал хангалтын талын бүтцийн чанартай өөрчлөлтийг гүнзгийрүүлэхээр гол болгож, Өөртөө Засах Орны Намын төлөөлөгчдийн Х их хурлаас дурдсан чинээлэг нийгмийг бүх талаар биелүүлэх шийдвэрт ялалтыг тэмцэн олох, орчин үеийн Өвөр Монголыг бүтээн байгуулах шинэ аяныг эхлүүлэх, Хятад улсын умардын үзэсгэлэнт орноо илүү үзэсгэлэнтэй сайхан болгон бүтээн байгуулах тэмцлийн зорилго зорилтын эргэн тойронд, Хятад улсын умардын амар түвшин тогтуун байдал болон Хятадын умардын чухал байгаль орчны бүтээн байгуулалтыг сайн биелүүлнэ. Хөгжил, байгаль орчин, иргэдийн амьдралын гурван хорио шугамыг бат сахина.

Орон нутгийн үйлдвэрлэлийн ерөнхий өртөг, тогтмол хөрөнгө оруулалт, энгийн ард иргэдийн нийтийн төсвийн орлого ба хот хөдөөгийн суугуул ардын орлогын нэмэгдлийг Хятад улсын дундаж түвшнээс өндөр байлгах зорилтод хичээн хүрэх хэрэгтэй. Олон эшт хөгжсөн, олон туйлаар тулгуурласан орчин үеийн аж үйлдвэрийн систем, нэг гол олон төв, нэг бүс олон тэнхлэгийн шинэ хэлбэрийн хот суурингийн систем, онцлог давуу талтай орон нутгийн шинийг санаачлах систем, хөгжилд зохицсон, зохих хэмжээгээр давшсан суурь төхөөрөмжийн системийг идэвхтэй байгуулна.

Шинэ хэлбэрийн аж үйлдвэрлэл, мэдээлэл холбоо, хот суурин, мал аж ахуй тариалангийн хөгжил ба бохирдолгүй хөгжил “таван тал”-ыг гүнзгий нягтруулж, гүн давхаргаас хоршуулж, хамтран хөгжүүлэхийг ахиулах хэрэгтэй. Хятад улсын чухал энергийн суурин, шинэ хэлбэрийн химийн аж үйлдвэрийн суурин, өнгөт төмөрлөг үйлдвэрлэн боловсруулах суурин, бохирдолгүй малын ашиг шим тариалангийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн боловсруулах суурин, стратегийн чанартай шинээр гарсан аж үйлдвэрийн суурин, Хятад улсын дотоод гадаадад нэр алдартай аялал жуулчлалын газрыг бүтээн байгуулах хэрэгтэй.

Төмөр зам, авто зам, агаар аяллын сүлжээ, усан ашиглалтын сүлжээ, энергийн сүлжээ, мэдээлэл технологийн сүлжээ зэрэг 7 том сүлжээний системийг хурдтай бүтээн байгуулах хэрэгтэй. Шинэ энерги, шинэ материал, энерги хэмнэх, экологийн хамгаалалт, дээд зэрэглэлийн тоноглол, том дата үүлэн тоцоолуур, биологийн шинжлэх ухаан, монгол хятад эм эмнэлэг зэрэг 7 стратегийн бодлогын чанартай шинээр гарсан аж үйлдвэрийг илүү хөгжүүлэх хэрэгтэй. Цөхрөлгүй зүтгэж ерөнхий эдийн засгийн бодит хүчний шинэ даваа өөрчлөлт нээлтийг гүнзгийрүүлэх шинэ үр дүнд хүрч, эдийн засгийн хөгжлийн арга хэлбэрийн шинэ өөрчлөлт, ардчилал хууль болон иргэдийн амьдралын түвшний шинэ дэвшилт, байгаль орчин экологийн чанар чансааг шинэ шатанд биелүүлэх хэрэгтэй гэжээ.

Найруулагч: С.ОЮУНСОД
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл