
Ши Жиньпин дарга:
- Хятад, Данийн эрүүл саруул, тогтвортой иж бүрэн стратегийн түншийн харилцаа нь манай хоёр орны ашиг сонирхолд нийцэх төдийгүй Хятад, Умард Европ болон Хятад, Төв Европын харилцааны бүх талын хөгжилд тустай. 2016 он бол Хятад, Данийн иж бүрэн стратегийн түншийн харилцааны дэвшлийн жил юм. Хоёр тал хоёр орны олон салбар дахь хамтын ажиллагааг бүх талаар төлөвлөж, хоёр орны харилцааг шинэ нөхцөл байдалд эрүүл тогтвортой хөгжүүлэх ёстой. Бид дээд давхаргын харилцаагаа сайтар төлөвлөж, 2017 оныг Хятад, Данийн иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааны амжилт бүтээлтэй жил болгох ёстой гэж хэлсэн байна.
Ши Жиньпин дарга цохон тэмдэглэхдээ, хоёр тал стратегийн өндөрлөг болон алсын хараагаар хоёр орны харилцааны хөгжлийг төлөвлөж, бие биеийнхээ амин чухал ашиг сонирхлыг хүндэтгэж, хоёр орны дээд зиндааны болон олон шатны олон салбарын хүмүүсийн хэлхээ холбоог бэхжүүлж, хоёр орны Засгийн газар, хууль тогтоох байгууллага, улс төрийн нам, орон нутаг, иргэдийн солилцоог нягтруулах ёстой. Орчин үеийн эдийн засаг, эрчим хүч хэмнэж экологи хамгаалах, хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн шинжлэх ухаан технологи, нөхөр сэргээгдэх эрчим хүч ашиглах, хотжилт зэрэг салбаруудаар гол болгож, дээд техникийн, өндөр нэмүү өртөг шингэсэн шинэ салбарт хамтран ажиллаж, "Нэг бүс нэг зам"-ын хүрээн дэх хамтын ажиллагааны салбар болон арга хэлбэрийг хайн хэлэлцэх ёстой гэж хэллээ.
