
“Их 20”-ийн удирдагчдын ХI чуулга уулзалт энэ сарын 4-нд Ханжөүгийн Олон улсын яармагийн төвд болсон юм. Хятад улсын дарга Ши Жиньпин хурлыг нээж үг хэллээ. Ши Жиньпин дарга:
- Өнөө цагийн өрсөлдөөн сорилтод үндэслэн "Их 20"-ийн бүлэг цаг үетэйгээ мөр зэрэгцэн урагшилж, хамтдаа бүтээн байгуулж хамтдаа ашгаа хүртэн, зовлон жаргалаа хамт хуваалцаж, дэлхийн эдийн засгийн хөгжил цэцэглэлт, тогтвортой байдалд зөв чиглэл тогтоож, дэлхийн эдийн засгийг эрчимтэй, тогтвортой, тэнцвэртэй, хүртээмжтэй өсөн нэмэгдүүлэх хэрэгтэй гэж онцоллоо.
Үдээс хойш гурван цагт "Их 20"-ийн гишүүн улсын удирдлага төлөөлөгчид болон олон улсын зохион байгуулалтын хариуцлагатай албаны хүмүүс хурлын талбайд хүрэлцэн ирэв. Ши Жиньпин дарга тэдэнтэй нэг бүрчлэн гар барьж, хамтдаа дурсгалын зураг авахуулсан байна. Гурван цаг гучин миутад Ши Жиньпин дарга "Их 20"-ийн удирдагчдын хурал эхэлснийг албан ёсоор зарлалаа.
Дарга Ши Жиньпин: - Дээд уулзалтад оролцогч талууд олны ур ухаан, хамтын хүчийг нэгтгэн Ханжөүгийн дээд уулзалтаар дэлхийн эдийн засгийн өсөлтийг түргэсгэх, олон улсын хамтын ажиллагааг эрчимтэй болгох, "Их 20"-ийн бүлгийн хөгжлийн зорилтод тус дэм үзүүлэхийн хүсэж байна гэж цохон тэмдэглэлээ.
Найман жилийн өмнө лон улсын санхүүгийн хямралын зангилаа үед "Их 20" хүнд байдалд хатуу бэрхийг хамтдаа туулах түншлэлийн үзэл санаагаар нурж унахын даваан дээр байсан дэлхийн эдийн засгийг сэргэн хөгжих замд татан оруулсан билээ. Өнөөдөр найман жилийн дараа дэлхийн эдийн засаг мөн зангилаа үедээ орж, олон өрсөлдөөн сорилттой тулгарч байна.
Өдгөө сорилтыг зохицуулж, дэлхийн эдийн засагт ямархуу ерөнхийлсөн бодлого хэрэгжүүлэх тухай Ши Жиньпин дарга таван санал дурдав.
1. Бид макро эдийн засгийн бодлогын зохицуулалтыг эрчимжүүлж, дэлхийн эдийн засгийн өсөлтийг зүй зохистой ахиулан, банк санхүүгийн тогтвортой байдлыг баталгаажуулах хэрэгтэй.
2. Хөгжлийн арга хэлбэрийг шинэчилж, өсөлтийн хөдөлгөх хүчийг эрэлхийлэх ёстой.
3. Дэлхийн эдийн засгийн хөгжлийг төгөлдөржүүлж баталгаажуулах механизмыг боловсронгуй болгох шаардлагатай.
4. Нээлттэй дэлхийн эдийн засгийг байгуулж, худалдаа, хөрөнгө оруулалтын чөлөөтэй, хялбар байдлыг буй болгох хэрэгтэй.
5. 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, багтаамжтай хөгжилд тус дэм үзүүлэх шаардлагатай гэж тэрээр цохон тэмдэглэв.
Энэ онд "Их 20"-ийн бүлэг "Өсөлтийг шинэчлэх хэтийн төлөв"-ийн талаар нийтлэг ойлголтод хүрч, инноваци, бүтцийн чанартай өөрчлөлт, аж үйлдвэрийн шинэ хувьсал, дижитал эдийн засгийн арга хэлбэрээр дэлхийн эдийн засагт шинэ зам нээж, цар хүрээг нь өргөжүүлнэ гэж хүмүүс санал нэгтэй зөвшөөрсөн. Түүнчлэн "Их 20"-ийн бүлгийн олон улсын банк санхүүгийн бүрэлдэхүүний ажлын хэсгийг сэргээж, банк санхүүгийн хөгжлийн үр ашгийг дээшлүүлэхийг хүсэж байна.
"Их 20"-ийн бүлгийн ирээдүйн хөгжлийн талаар Ши Жиньпин дарга: - "Их 20"-ийн бүлэг дэлхийн эдийн засгийн эрэлт хэрэгцээний дагуу хямралыг зохицуулах хэлбэрээс урт хугацааны хөгжлийн механизм руу шилжиж байгаа юм. Улмаар тал бүрийн саналыг харгалзан, дэлхийн улс орнууд, ялангуяа хөгжиж буй орны дуу хоолойг сонсож, "Их 20"-ийн бүлгийн ажлыг уужуу багтаамжтай, улс орнуудын ард түмний эрэлт шаардлагыг харгалзсан байх болно. Үзэл бодол үйл ажиллагаагаа нэгтгэж, ажил хэрэгчээр хамтран ажиллах ёстой гэж Ши Жиньпин дарга онцоллоо.
"Бид "Их 20"-ийн бүлгийн үйл ажиллагааны баг болох хэрэгтэй. Энэ онд бид тогтвортой хөгжил, ногоон банк санхүү, өндөр үр ашиг, авилгатай тэмцэх зэрэг олон салбарт үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулан тогтоож, үйл ажиллагаа бүхнийг бодитоор хэрэгжүүлсэн юм. Бид хэдийгээр улс орны байдал өөр өөр, хөгжлийн үе шат өөр, тулгарч буй өрсөлдөөн сорилт адилгүй боловч хамтдаа хөгжих алсын зорилт нэгтэй. Бид хамтдаа хөгжих зориг санааг эрс баримталбал дэлхийн эдийн засагт нүүрлэж буй бэрхшээлийг даван туулж, өсөлтийн шинэ ирээдүйг нээж чадах юм" гэж тэрээрцохон тэмдэглэсэн байна.
Дараа нь нэгдүгээр шатны хурал хуралдав. Удирдагчид “Бодлого зохицуулалтыг эрчимжүүлж, шинэчлэл өсөлтийг бэхжүүлэх” гол сэдвээр санал бодлоо солилцож, хамтын ойлголттой болов.
Макро эдийн засгийн бодлого зохицуулалт маш чухал. Шинэчлэл өсөлтийг бэхжүүлэх нь маш их ач холбогдолтой гэж санал нэгтэй үзсэн байна.
Түүнчлэн дээрх арга хэмжээнүүд Ван Хүнин, Ван Ян, Ли Жаньшү, Ян Жечь нар оролцлоо.
