Дарга Ши Жиньпин эмгэнэлийн цахилгаан илгээв
2016-12-26 17:07
Хятад улсын дарга Ши Жиньпин эмгэнэлийн цахилгаан илгээв.
Арван хоёрдугаар сарын 26-нд Хятад улсын дарга Ши Жиньпин, ОХУ-ын цэргийн онгоц сүйрсэнтэй холбогдуулж, ерөнхийлөгч В.Путинд эмгэнэлийн цахилгаан илгээв.
Ши Жиньпин цахилгаандаа, "Арван хоёрдугаар сарын 25-нд Сочигийн ойролцоох тэнгист ОХУ-ын цэргийн онгоц сүйрч, зорчигч болон нислэгийн багийнхан харамсалтайгаар эндсэнийг сонсоод цочирдлоо. Миний бие Хятадын Засгийн газар болон ард түмнийг төлөөлж, энэхүү харамсалтай хэргийн талаар сэтгэл гүнээ зовж буйгаа илэрхийлж, эндсэн хүмүүсийн төлөө сэтгэлийн гүнээсээ гашуудаж, тэдний ар гэрийнхэнд чин сэтгэлээсээ эмгэнэл илэрхийлж байна" гэжээ.
Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх
