Хятад улсын дарга Ши Жиньпин 04-р сарын 15-нд Малайзад төрийн айлчлал хийж буй үеэр ХТРТ-ээс зохион байгуулсан “Хүч хамтран урагшилж хамтын хөгжил цэцэглэлтийг бүтээе" Хятад, Малайзын соёлын солилцооны арга хэмжээ Куала Лумпурт болов. Тус арга хэмжээнд ХКН-ын Төв хорооны суртал ухуулгын яамны дэд сайд, ХТРТ-ийн захирал Шэнь Хайшюн, Малайзын Шинжлэх ухаан технологи, инновацын яамны сайд Жэн Ликан, Малайзын Харилцаа холбоо мэдээллийн технологийн яамны дэд сайд Тео Ние Чин нар үг хэллээ. Малайзын Аялал жуулчлал, урлаг, соёлын яамны нарийн бичгийн дарга Шахаруддин арга хэмжээнд оролцов. Энэхүү арга хэмжээнд Малайзын улс төр, эдийн засаг, соёл урлаг, эрдэм шинжилгээ, хэвлэл мэдээллийн салбарын 200 гаруй зочид хүрэлцэн ирлээ.

Шэнь Хайшюн:
- Түүхийн урт аяны явцад Хятад, Малайзын найрсаг солилцоо бие биенийхээ ой санамжинд аль хэдийн хадгалагдаж ирсэн байдаг. Далайн торгоны зам дахь худалдааны солилцооноос эхлээд Жэн Хэгийн баруун далайд аялсан энх тайвны ул мөр, Малакка дахь Букитээс Пенанг дахь овгийн гүүр хүртэл хоёр орны ард түмэн бие биенээ таньж, найрсгаар харилцсан олон сайхан үүх түүхийг хамт бичиглэсэн байдаг. ХТРТ нь Хятад, Малайзын найрамдлыг бичигч, өгүүлэгч, урагш ахиулагч байхын төлөө хүчин зүтгэсээр ирсэн юм. Сүүлийн жилүүдэд бид Малайзын холбогдох салбар, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хоёр орны ард түмний хамтдаа анхаарч буй асуудалд анхаарлаа хандуулж, "Бидний түүх", "Дэлхийг харах", "Азийн үзэл бодол" зэрэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, хоёр орны орчин үеийн хөгжлийн замд бие биенээ дэмжин, хамтдаа хөгжсөн тод практикийг түгээн танилцуулсан юм. ХТРТ нь Малайзын анд найзуудттай гар нийлэн ажиллаж, Хятад, Малайзын соёлын солилцооны шинэ хуудсыг хамтдаа бичиглэж, бодит үйл ажиллагаагаар Хятад, Малайзын хувь заяаны хамтын цогцын бүтээн байгуулалт шинэ шатанд гарахыг урагш ахиулахад илүү их хувь нэмэр оруулахад бэлэн байна гэж хэллээ.
Тус арга хэмжээнд Малайзын нэрт дуучин А Ню болон Хятад цагаачдын хүүхдийн найрал дууны чуулгын хүүхдүүд хамтран Хятад, Малайз хоорондоо дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулан "Сая Сая хайрт найзууд" дуу, мөн түүнчлэн "Итгэл найдвар ургуулсан тариалан" хэмээх Хятад дууг дуулж, Хятад, Малайзын найрамдал хэзээ ямагт хөгжин цэцэглэхийг хүссэн байна.
