УТЗЗ-ийн БХХ-ны дарга Ван Хүнин 2-р сарын 26-ны өдөр Бээжинд Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалантай уулзав.
Ван Хүнин хэлэхдээ, Сүүлийн жилүүдэд дарга Ши Жиньпин, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нарын стратегийн удирдлагаар Хятад, Монгол хоёрын харилцан яриа, хамтын ажиллагаа олон талын салбарт гүнзгийрч, хоёр орны ард түмэнд мэдэгдэхүйц ашиг тусыг авчирч байна. Хоёр орны удирдагчдын гаргасан зөвшилцлийг хэрэгжүүлэх, хоёр талын харилцааг хөгжүүлэх улс төрийн үндэс суурийг хамгаалах, Хятад-Монголын хувь заяаны нэгдмэл цогцын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд идэвхтэй дэмжлэг үзүүлэхийн тулд Хятад Монголтой хамтран ажиллахад бэлэн байна. БНХАУ-ын УТЗЗ нь Монголтой харилцан солилцоо, хамтын ажиллагааг бэхжүүлж, Хятад-Монголын бүх талыг хамарсан стратегийн түншлэлийг тасралтгүй хөгжүүлэхэд эерэг хувь нэмэр оруулахад бэлэн байна гэв.
Д.Амарбаясгалан хэлэхдээ, Монгол, Хятад хоёр байнгын хөрш, сайн найз, түнш бөгөөд Монгол, Хятад хоёрын найрсаг харилцааг хөгжүүлэх нь Монголын гадаад бодлогын үндсэн зарчим юм. Монгол улс Хятад улсын дарга Ши Жиньпиний дэвшүүлсэн "Бүс ба зам" санаачилга зэрэг цуврал томоохон санаачлагуудыг дэмжиж, нийтлэг хөгжилд хүрэхийн тулд Хятадтай ажил хэрэгч хамтын ажиллагааг бэхжүүлэхэд бэлэн байна гэв.
