Өвөр Монголын бүх түвшний Сахилга бат хянах байгууллагууд дарга Ши Жиньпинээр гол болгосон Намын Төв хорооны засгийн зөв чигч байгуулалт ба авилгатай тэмцэх ажлын чухал үзэл саналаар удирдамж болгож, холбогдох ажлыг зохион байгуулсаар ирсэн байна. Өвөр Монголын бүх түвшний Сахилга бат хянах байгууллагууд Намыг бүх талаар чанд зохион байгуулан цэгцлэх ажлын дунд сахилга баттай холбоотой дүрмийг шинэчлэн төгөлдөржүүлэх, түүнийг гүйцэд хэрэгжүүлж, хариуцлага тооцох, хяналт тавих, сахилга батыг бэхжүүлэх тал дээр хичээн ажилласнаар Өөртөө Засах Орны засгийн зөв чигч байгуулалт ба авилгатай тэмцэх ажил сайн үр дүнд хүрч чадсан байна гэж хурлын үеэр онцоллоо.
Үүнд, 2016 онд Өвөр Монгол Намын сахилга батаас зөрчсөн, сонгуулийн ажлыг эвдсэн зэрэг 155 асуудлуудыг шийдвэрлэж, 117 хүнийг шийтгэсэн байна. Нийгэм нийтийн анхааралын төв болсон авилгатай тэмцэх ажлын тал дээр Өвөр Монгол орон нийт 4936 хүнд намын доторх шийтгэл үзүүлж, 73 хүнийг шүүхэд шилжүүлсэн. Нийт 247 сая юаний эдийн засгийн хохирлыг буцаан авчирсан байна. Үүнээс гадна, авилгатай тэмцэх тусгай үйл ажиллагаа зохион байгуулж, хөдөө аж ахуй, мал аж ахуй, газар нутгийн татвар, байгаль орчны хамгаалалт болон ард иргэдийн амьжиргаа зэрэг асуудлуудтай холбогдох сахилга батыг зөрчсөн асуудлуудыг шийдвэрлэсэн байна.
