solongonews
Ши Жиньпиний чухал өгүүллийг “Чюшы” сэтгүүлд маргааш нийтэлнэ
2025-01-15 16:47
Ши Жиньпиний чухал өгүүллийг “Чюшы” сэтгүүлд маргааш нийтэлнэ

2025 оны 01 дүгээр сарын 16-нд хэвлэгдэх “Чюшы” сэтгүүлийн хоёр дахь дугаарт Хятадын дээд удирдагч Ши Жиньпиний “Өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэх явц дахь онолын болон практик дунд оршиж буй хэдэн томоохон асуудал” хэмээх чухал нийтлэлийг нийтлэх болно.

Өгүүлэлд: ХКН-ын 18 дахь сонгуулийн Төв Хорооны 3-р бүгд хурал нь шинэ цаг эриний өөрчлөлт шинэчлэлтийг бүх талаар ахиулах, өөрчлөлтийг системтэйгээр ахиулах шинэ замналыг эхлүүлсэн бөгөөд Хятадын өөрчлөлт нээлтийн шинэ нөхцөл байдлыг эхлүүлсэн учраас маш чухал ач холбогдолтой. Шинэ эриний өөрчлөлт шинэчлэлийг бүх талаар гүнзгийрүүлэх ажил нь практик, тогтолцооны, онолын талаар томоохон үр дүнд хүрсэн юм. Мөн “хоёр том гайхамшиг” бичиглэхэд хүчтэй хөдөлгөгч хүчин болон тогтолцооны баталгаа хангаж, өөрчлөлт шинэчлэлтийг бүх талаар гүнзгийрүүлэх шинэ аянд бат бэх суурь болон нандин туршлага хангажээ гэж онцолсон байна. 

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл