solongonews
Пэн Лиюань Киргизийн ерөнхийлөгчийн гэргий Айгүл Запароватай уулзав
2025-02-06 09:58
Пэн Лиюань Киргизийн ерөнхийлөгчийн гэргий Айгүл Запароватай уулзав.

Хятад улсын дарга Ши Жиньпиний гэргий Пэн Лиюань 02-р сарын 05-ны өглөө Бээжин хотноо Киргизийн ерөнхийлөгчийн гэргий Запароватай уулзав.Шинэ орны босгон дээр Киргизийн ерөнхийлөгч Садыр Жапаровын хамт Хятад улсад айлчлал хийж буй Айгүл Жапароваг Пэн Лиюань халуунаар угтаж буйгаа илэрхийлжээ.

Пэн Лиюань "Хятад, Киргиз хоёр улс урт удаан найрамдалт харилцаатай бөгөөд хоёр орны ард түмэн маш ойр дотно харилцаатай байдаг.Соёлын солилцоо бол ард түмнийг холбох чухал гүүр юм.Хятад,Киргизийн соёлын солилцоо, хамтын ажиллагаа цэцэглэн хөгжинө гэдэгт найдаж байна.Пэн Лиюань Айгүл Запаровагийн нийгмийн буяны үйлс, олон нийтийн сайн сайхны төлөөх идэвх зүтгэлийг өндрөөр үнэлж, Хятад Киргиз хоёр орны эмэгтэйчүүд, хүүхэд, эмзэг бүлгийн эрх ашгийг хамгаалах хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хоёр орны ард түмэнд хамтдаа ашиг тусаа өгөхийг хүсэн хүлээж байна" гэв.

Айгүл Запарова Пэн Лиюаньд шинэ оны мэндчилгээ дэвшүүлж, халуун дотноор хүлээн авсан Пэн Лиюаньд чин сэтгэлээсээ талархал илэрхийлэв.Айгүл Запарова"Хятадын эдийн засаг, нийгмийн хөгжлийн асар их ололт амжилтыг өндрөөр үнэлж, Киргиз, Хятад хоёр орны соёлын болон бусад салбарын солилцоо хамтын ажиллагааг идэвхтэй ахиулж, хоёр орны ард түмний найрсаг харилцааг тасралтгүй ахиулахад бэлэн байна"гэж илэрхийлэв.

 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл