solongonews
Ши Жиньпин Өмнөд Солонгосын онгоцны осолд холбогдуулан эмгэнэл илэрхийлжээ
2024-12-30 11:54
Ши Жиньпин Өмнөд Солонгосын онгоцны осолд холбогдуулан эмгэнэл илэрхийлжээ

Хятад улсын дарга Ши Жиньпин  12-р сарын 29-ны өдөр БНСУ-ын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Чой Санг Мокт цахилгаан илгээж, Чежү агаарын тээврийн компанийн зорчигч тээврийн онгоц Өмнөд Солонгост осолдсоны улмаас олон хүний амь нас хохирсонд эмгэнэл илэрхийлэв.
Ши Жиньпин хэлэхдээ, Чежүгийн агаарын тээврийн компанийн зорчигч тээврийн онгоц осолдож, их хэмжээний хохирол учруулсан тухай мэдээлэл аваад маш их цочирдлоо. Би Хятадын Засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс амь үрэгдэгсдэд гүн эмгэнэл илэрхийлж, тэдний ар гэрийнхэнтэй уй гашууг нь хуваалцаж , шархадсан хүмүүс хурдан эдгэрэхийг хүсэж байна гэжээ.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл