Мөн тухайн өдөр Ерөнхий сайд Ли Кэчян болон Австралийн ерөнхий сайд Малколм Турнбуллтай хамт Хятад, Австралийн эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны чуулга уулзалтыг хамтдаа удирдав.
Ли Кэчян:
- Хүн төрөлхтний өнөөдрийн хөгжил цэцэглэл нь даяаршил, чөлөөт худалдааны үр шим юм. Хүмүүст илүү олон сонголт хийх, улс орнууд өөрийн давуу талаа бадруулах зэрэг нь бүгд л чөлөөт худалдаа, даяаршлын үр дүн юм. Үүний явцад олон төрлийн асуудал бий боллоо ч хүн төрөлхтөн оюун ухаан, хүч чадвараараа зохицуулж болдог. Бид одоо дэвшингүй итгэл үнэмшлийг баримтлах хэрэгтэй. Хятад, Австралийн хамтын ажиллагаа нь хоёр тал худалдааны либералчлалыг хамгаалан чөлөөт худалдаанаас авчрах үр өгөөжид итгэл төгс байгаагаа бүс нутаг, дэлхий дахинд харуулж байна гэдгийг бид маш тодорхой ойлгож байгаа. Өнгөрсөн жилийн Ханжөү болон энэ оны Давост болсон чуулга уулзалтын үеэр дарга Ши Жиньпин чөлөөт худалдааг дэмжиж, худалдаагаар ажлын байр бий болгох, экспортыг дэмжиж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэн, асар их боломж нөхцөл бий болгохыг онцолсон юм гэсэн байна.

Хятад Австралийн хамтын ажиллагаа нь энэ удаагийн ерөнхий сайд Ли Кэчяний айлчлалын чухал сэдэв байгаа юм. Хоёр орны ард түмэн оюун ухаанаараа ойлгоно гэдэгт итгэж байна. Хоёр орны худалдаа өргөжин тэлэхийн хирээр оршиж буй асуудал улмаар багасаж, зөрчил маргаанаа нухацтай зохицуулах туршлага улам нэмэгдэн, хоёр талын хамтын ашиг сонирхол улам өргөжин тэлэх болно гэж Ли Кэчян онцолжээ. \Ренчинсоо\

