Төрийн Зөвлөлийн Тайваний ажил хариуцсан албаны хэвлэлийн төлөөлөгч Ань Фэншань 21-нд сэтгүүлчийн асуултад хариулахдаа:
- Хятадын Гоминьдан нам ”1992 оны нийтлэг ойлголцол”-ыг баримтлан, ”Тайванийг тусгаар тогтнуулах”-ыг эрс эсэргүүцэхийг хүсэж байна. ХКН-тай хамт улс төрийн ижил сууринд Тайваний хоолойн хоёр эргийн харилцааг энх тайвнаар хөгжүүлэхийг хүсэж байна гэсэн байна. Ань Фэншань:
- 5-р сарын 20-нд ХКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин ноён Ү Дүнь-Ид цахилгаан илгээж, Хятадын Гоминьдан намын даргаар сонгогдсонд нь баяр хүргэжээ. Ү Дүнь-И хариу баярлаж байгаагаа илэрхийлсэн байна. Олон жилийн турш Хятадын Гоминьдан нам, коммунист нам "1992 оны нийтлэг ойлголцол" -ыг баримтлан, "Тайванийг тусгаар тогтнуулах"-ыг эсэргүүцсэн улс төрийн ижил суурь бүхий итгэлцлээ нэмэгдүүлэн Тайваний хоолойн хоёр эргийн харилцааг энх тайвнаар хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж, баялаг амжилтад хүрсэн юм. Хятадын Гоминьдан нам "1992 оны нийтлэг ойлголцол"-ыг баримтлан, "Тайванийг тусгаар тогтнуулах"-ыг эрс эсэргүүцэхийг хүсэж байна. Хоёр тал байнга хэлхээ холбоотой байж, солилцоо, хэлэлцээрийг эрчимжүүлэн, Тайваний хоолойн хоёр эргийн харилцааг энх тайвнаар хөгжүүлэх чиглэлийг баримтлан, хоёр эргийн ахан дүүст үр өгөөж хүртээж, найрсаг сэтгэлийг зузааруулан, Хятадын үндэстний хөгжлийн төлөө хамтран зүтгэхийг хүсэж байна гэж хэллээ.
