solongonews
“Намын өөрийн хувьсгалыг гүнзгий хэрэгжүүлье” нийтлэл гаргана
2024-12-16 10:15
“Намын өөрийн хувьсгалыг гүнзгий хэрэгжүүлье” нийтлэл гаргана

12-р сарын 16-нд хэвлэгдэх 24 дэх хэвлэлийн “Чюшы” сэтгүүлд Хятадын дээд удирдагч Ши Жиньпиний “Намын өөрийн хувьсгалыг гүнзгий хэрэгжүүлье” нийтлэлийг нийтлэх болно. 

Нийтлэлд онцлохдоо, намын XVIII их хурлаас хойш намын чанга засаглалыг иж бүрэн хэрэгжүүлэх практик дунд бид мөн практик хайлт, онолын судалгаа хийсээр байгаа юм. Мао Зэдүн нөхөр тухайн үед намын шинж чанар, өнгө будаг, үнэр амтыг өөрчлөхгүй байхын эхний хариулт бол “Ард түмэн засгийн газрыг хянах” явдал хэмээн дурдсан бол бид энэ үндэс суурин дээр намын өөрийн хувьсгалыг тасралтгүй хийх хэмээх хоёрдугаар хариултыг нэмж гаргасан юм гэжээ. 

Нийтлэлд тэмдэглэхдээ, практик хөгжил бол үзүүр хязгааргүй, онолын шинэчлэл ч үзүүр хязгааргүй. Үзэл санаагаа чөлөөлөн, үнэнээс бодитойг хайж, цаг үетэй зэрэгцэн урагшилж, шинийг санаачлан, намын өөрийн хувьсгалын үзэл баримтлал, арга бодлогыг нямбай бодитой гүнзгий хэрэгжүүлэх хэрэгтэй гэжээ.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл