Энэ сарын 14-ний үдээс хойш ХКН-ын Төв Хорооны Цэргийн төв зөвлөлийн дэд дарга Шүй Чилян Цэргийн төв зөвлөлийн байранд Шяншаний VII форумд оролцохоор Хятад улсад айлчилж буй Монгол Улсын Зэвсэгт Хүчний Жанжин Штабын дарга, хошууч генерал Д.Даваатай уулзав.

Шүй Чилян: - Ши Жиньпин дарга болон Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж нар сүүлийн жилүүдэд олон удаа уулзаж, харилцан амжилттай айлчилж, хоёр орны харилцааг иж бүрэн стратегийн түншийн харилцаа болгон шат өгсүүлж, хоёр орны харилцааг түүхэн хөгжлийн шинэ үе шатанд оруулсан. Монголын талтай хамтдаа хоёр орны төрийн тэргүүн нарын нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, хоёр армийн стратегийн зөвшилцлийг улам эрчимжүүлэн, олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлж, хоёр армийн харилцааг шинэ шатанд хөгжүүлэн, хоёр орны харилцааны тогтвортой хөгжил болон бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалахад улам их үүрэг гүйцэтгэхэд Хятадын тал бэлэн гэж хэллээ.
ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа:
- Монгол Улс Хятад улстай харилцаагаа хөгжүүлэхийг дипломат бодлогынхоо тэргүүлэх чиглэл байж, хоёр арми олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааны түвшингөө тасралтгүй дээшлүүлж, хоёр армийн харилцааг улам гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд Монголын тал бэлэн гэж хэлсэн байна.
