solongonews
Ши Жиньпин дарга Линь Жэн Юе Э-г хүлээн авч уулзлаа
2017-04-11 20:42
Хятад улсын дарга Ши Жиньпин 11-ний үдээс хойш Жун Нань Хайд шинээр сонгогдсон бөгөөд Төв Засгийн газраас зөвшөөрөгдөн томилогдсон Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн 5 дахь засаг дарга Линь Жэн Юе Э-г хүлээн авч уулзав.

      Ши Жиньпин дарга Линь Жэн Юе Э-гийн Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн 5 дахь засаг даргаар сонгогдсон бөгөөд тохоон томилогдсон явдалд баяр хүргэв. Дарга Ши Жиньпин:

- Та Засгийн газарт 36 жил ажилласан. Ялангуяа, Хонконг эх оныхоо мэдэлд эргэж ирснээс хойш засаг захиргааны онцгой бүсийн захиргаанд олон чухал үүрэг тушаал хашиж ирсэн. Эх орноо хайрлах, Хонконгоо хайрлах байр суурь шантрашгүй, хөдөлмөрч, ажил хэрэгч, үүрэг хариуцлагаа зоригтой хүлээдэг, захиргааны баялаг туршлагатай, ээдрээтэй байдлыг зохицуулж чадах чадвартай, Хонконгийн нийгэм нийтэд маш өндрөөр хүлээн зөвшөөрөгдсөн, улс орон ба Хонконгод сэтгэлээ, хүчээ зориулсан, үүрэг хариуцлагатай, төв Засгийн газраас засаг даргад тавьсан шаардлагад нийцсэн хүн юм. Та амжилттай сонгогдсон нь нүдээ олсон зөв явдал юм гэж хэллээ.

Ши Жиньпин дарга энэ онд Хонконг эх орныхоо мэдэлд эргэж ирсний 20 жилийн ой тохиож байна. 20 жилд "Нэг улсад хоёр зүйлийн тогтолцоо" Хонконгод хэрэгжиж асар их амжилтад хүрлээ. Үндсэн хууль болон тулгуур хуульд тогтоосон засаг захиргааны онцгой бүсийн тогтолцоо үр ашигтай явагдаж, Хонконг хөгжил дэвшил, тогтвортой байдлаа хадгалсан явдлыг олон улсын хамтын нийгэмлэг өндрөөр үнэлж байна. Үүний зэрэгцээ урьд өмнө байгаагүй ажил үйлсийн хувьд "Нэг улсад хоёр зүйлийн тогтолцоо"-ны Хонконг дахь хэрэгжилт тасралтгүй эрэлхийлэх, урагшлах шаардлагатай байна. 20 жилд Хонконг бага бус салхи бороог туулж, энэ үе шатанд сорилт, эрсдэл байсан бөгөөд завшаан боломжоор ч дүүрэн байсан юм. Шинэ засаг даргын хувьд таны үүрэг хариуцлага хүнд, эрхэм зорилго яруу алдартай байна. Төв Засгийн газар "Нэг улсад хоёр зүйлийн тогтолцоо", "Хонконгчууд Хонконгоо засах"-ыг баримталж, дээд хэмжээнд өөртөө засахын шийдвэр гуйвшгүй, өөрчлөгдөшгүй бөгөөд хөдлөшгүй юм. Та болон засаг захиргааны онцгой бүсийн шинэ захиргаа хуулийн дагуу засаг хэрэгжүүлэхийг бүх хүчин чадлаараа дэмжинэ. Та хүнд итгэл найдварыг унагалгүй, онцгой бүсийн захиргаа болон нийгэм нийтийг удирдан дагуулж, өргөн олон Хонконгийн элэг нэгтнүүдтэй нягтран, "Нэг улсад хоёр зүйлийн тогтолцоо"-ны зарчим ба тулгуур хуулийг бүх талаар оновчтой хэрэгжүүлж, эв нэгдэлтэй, уужуу багтаамжтай, хүч сэтгэлээ нэгтгэж, зоригтой урагшлан, Хонконгийн хөгжил дэвшилд хувь нэмрээ өргөхийг хүсэж байна гэж хэлсэн байна.

Жан Дэ-жян, Ли Юань-чао, Жя Жань-шу, Ян Жие-чи нар уулзалтад оролцлоо.

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : Ардын Сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл