Хятад улсын дарга Ши Жиньпин 3-р сарын 13-ны өдөр Константинос Тасуластай утсаар ярьж, Бүгд Найрамдах Грек улсын ерөнхийлөгчөөр сонгогдсонд баяр хүргэв.
Ши Жиньпин хэлэхдээ, Хятад Грек хоёр улс урт удаан түүхтэй, гайхамшигт соёлтой бөгөөд хоёр орны найрсаг харилцаа нь цаг үеийн шалгуурыг давсан урт удаан түүхтэй. Хоёр орон бие биенээ сайн мэддэг, харилцан ашигтай, хамтдаа хожихыг эрмэлздэг иж бүрэн стратегийн түншүүд юм. Сүүлийн жилүүдэд хоёр тал Пирей боомтын төслийг үргэлжлүүлэн ахиулж, "Бүс ба зам"-ын хамтын бүтээн байгуулалтыг өндөр чанартай хөгжүүлэхийг ахиулж, Хятад Грекийн соёл иргэншлийн харилцан суралцах төв, Афин дэх Хятадын сонгодог соёл иргэншлийн хүрээлэнг хамтран байгуулсан нь эртний соёлтой хоёр гүрний эв найрамдал, цаг үеийн хариуцлагыг харуулсан юм гэжээ.
Ши Жиньпин онцлохдоо, дэлхий ертөнц хурдацтай өөрчлөгдөж буй энэ үед улс орнуудын хувь заяа нягт холбоотой байна, хамтран ажиллаж, хамтдаа хөгжих нь дэлхийн сорилтуудыг даван туулах цорын ганц арга зам юм. Би Хятад Грекийн харилцааны хөгжлийг дээд хэмжээнд чухалчлан үзэж, Ерөнхийлөгч тантай хамтран ажиллаж, уламжлалт найрамдлаа үргэлжлүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагаа, соёл иргэншлийн солилцооны хоёр том хэлхээ холбоог бэхжүүлж, Хятад, Грекийн иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны агуулгыг байнга баяжуулж, Хятад, Европын холбооны тогтвортой, эрүүл хөгжилд тус дөхөм үзүүлэх, дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулахад бэлэн байна гэжээ.
