solongonews
Ли Кэчян, Кубын Төрийн зөвлөлийн даргатай хэлэлцээ хийв
2016-09-25 23:44
Орон нутгийн цагаар 24-ний үдээс хойш Гавана дахь Хувьсгалын ордонд Хятадын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян, Кубын Төрийн Зөвлөлийн дарга бөгөөд Сайд нарын зөвлөлийн дарга Рауль Кастротой хэлэлцээ хийлээ.

        Эн тэргүүнд Ши Жиньпин даргын халуун мэндчилгээг Ли Кэчян, Рауль Кастро даргад уламжлав.

Ли Кэчян хэлэхдээ: - Хятад, Куба дипломат харилцаа тогтоосон 56 жилийн хугацаанд хоёр орны харилцаа тасралтгүй шинэ түвшинд хөгжсөөр байна. Хятад, Кубын найрсаг байдлыг баримтлах чиглэл, Куба социалист замаар замнахыг дэмжих шийдвэр зориг, мөн Хятад Кубын бодитой хамтын ажиллагааг урагшлуулах чиглэл зэрэг бүгд өөрчлөгдөөгүй юм. Шинэ нөхцөл байдалд Кубын талтай дээд давхаргын харилцаа холбоогоо нягтруулж, бодит хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, олон улсын үйл хэргийн явц дахь уялдаа холбоогоо эрчимжүүлж, Хятад Кубын харилцааны цаашдын хөгжлийг ахиулахад Хятадын тал бэлэн байна гэжээ.

        Харин Рауль Кастро хэлэхдээ: - Кубад айлчлахаар ирсэн ерөнхий сайд Ли Кэчяныг халуун дотноор угтаж авч байна. Энэхүү айлчлал түүхэн чухал ач холбогдолтой юм. Хятад Кубын харилцаа хийгээд хамтын ажиллагааг урагшлуулахаар дэвшүүлсэн Хятадын талын саналыг Куба сайшааж байна. Өөрийн хөгжлийн явцдаа Хятадын туршлагаас суралцаж, Хятадын талтай дээд давхаргын харилцаа холбоогоо нягтруулж, бодит хамтын ажиллагааг эрчимжүүлж, боловсролын солилцоог өргөжүүлж, хоёр ард түмэнд үнэнхүү ашиг тус хүртээхийн зэрэгцээ олон улсын үйл хэрэг дэх солилцоо хийгээд хамтын ажиллагааг эрчимжүүлж, хөгжиж буй бусад орнуудын хамтын ашиг сонирхлыг хамгаалахад бэлэн байна гэжээ.

        Хоёр тал хамтдаа сонирхож буй олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал бодлоо солилцлоо. Хэлэлцээрийн дараа эдийн засаг, технологи, банк санхүү, үйлдвэрлэлийн чадавхийнн хоёр талт хамтын ажиллагаа, мөн мэдээлэл холбоо, хүрээлэн буй орчны хамгаалалт, хорио цээрийн хяналт шалгалт зэрэг салбарын хамтын ажиллагааны 20 гаруй баримт бичигт гарын үсэг зурах үед хоёр орны удирдагч байлцав.

 

Найруулагч: Б.ХУРЦАА
Эх сурвалж : www.news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл