Хятад улс албан ёсоор БРИКС-ийн орнуудын ээлжит дарга орон болсонтой холбогдуулан 1 дүгээр сарын 1-нд Хятад улсын дарга Ши Жиньпин ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Өмнөд Африкийн ерөнхийлөгч Жакоб Зума, Бразилийн ерөнхийлөгч Мишель Темер, Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди нарт захидал илгээж дөрвөн орны удирдагчдад Хятад улсын хойшдын ажлын төсөв төлөвлөгөөний талаар танилцуулсан байна.
Ши Жиньпин, Хятад улс 2017 оны 9 дүгээр сард Фүжянь мужийн Шямэнь хотод БРИКС-ийн орнуудын удирдагчдын 9 дэх уулзалтыг зохион байгуулна. Гишүүн орнуудын хамтын хүчин чармайлтын дагуу БРИКС-ийн орнуудын хамтын ажиллагаа нэгдүгээр арван жилээ амжилттай туулж, улс төр, эдийн засаг, хүмүүнлэг зэрэг олон салбарт баялаг үр дүнд хүрсэн. БРИКС-ийн орнууд шинэ тулгар хөгжиж байгаа орнууд болон хөгжиж байгаа орнуудын хамтын ажиллагааны үлгэр жишээ хэмээн нэрлэгдэж, гишүүн орнуудын ард түмэнд ашиг тус хүртээсэн бөгөөд дэлхийн эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, глобал засаглалыг төгөлдөржүүлэх, олон улсын харилцааны ардчиллыг дэмжих талаар чухал хувь нэмэр оруулсан гэжээ.
Ши Жиньпин, 2017 онд БРИКС-ийн орнуудын хамтын ажиллагаа хоёр дахь арван жилээ нээнэ. 2017 оны БРИКС-ийн орнуудын дарга орон болсны хувьд Хятад улс талуудтай хамтдаа "БРИКС-ийн түншийн харилцааг гүнзгийрүүлж, улам гэгээлэг саруул ирээдүйг нээе" уриан дор хамтын ажиллагааны үзэл ойлголтоо нэгтгэж, ирээдүйн төсөв төлөвлөгөөгөө боловсруулахыг хүсэж байна гэжээ.
