solongonews
Хятад-АНЭУ-ын хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны хурал болов
2025-04-22 10:19
Хятад-АНЭУ-ын хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны хурал болов

ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч  Дин Шюэшян 4-р сарын 21-ний өдөр Бээжинд видео хэлбэрээр Арабын Нэгдсэн Эмират Улсын дэд ерөнхийлөгч Мансур бин Заид Аль-Нахъяантай хамт Хятад-АНЭУ-ын хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны өндөр түвшний хорооны нэгдүгээр хурлыг даргалав.

Дин Шюэшян хэлэхдээ, дарга Ши Жиньпин  ерөнхийлөгч Мохаммед нарын стратегийн удирдлаган дор Хятад, Арабын Нэгдсэн Эмират Улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжиж, шинэ эриний Хятад, Арабын орнуудын харилцааны үлгэр жишээ болсон юм. Хятад-АНЭУ-ын хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны өндөр түвшний хороо байгуулах нь хоёр орны хамтын ажиллагааны ололт амжилтыг ахиулахад тус дөхөм үзүүлэх бөгөөд хоёр талын хамтын хүсэл эрмэлзэл, бодит хэрэгцээнд нийцэж байна. Хятад улс Арабын Нэгдсэн Эмират Улстай хамтаар хоёр орны төрийн тэргүүний тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг гүнзгий хэрэгжүүлж, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны цар хүрээ, үр өгөөжийг улам нэмэгдүүлж, Хятад, Арабын Нэгдсэн Эмират Улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг илүү өндөр түвшинд гаргахад бэлэн байна гэв.

Дин Шюэшян Хятад-АНЭУ-ын хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны өндөр түвшний хороо байгуулагдсанаас хойш олсон амжилтыг бүрэн нотолж, хоёр орны хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар гурван санал дэвшүүлэв. Юуны өмнө, Дээд түвшний хорооны зохицуулалтын үүргийг бүрэн дүүрэн биелүүлж, хөрөнгө оруулалтын салбарын стратеги, төлөвлөгөө, бодлогын уялдаа холбоог бэхжүүлж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх шинэ санаа, арга хэмжээг хамтран судалж, санал болгох ёстой. Хоёрдугаарт, томоохон төслүүдийн тэргүүлэх, хөдөлгөгч үүргийг бүрэн гүйцэтгэж, "Бүс ба зам"-ын чансаатай хамтын бүтээн байгуулалтын гол чиглэлүүдийн хүрээнд хэд хэдэн томоохон төслийг төлөвлөн хрэгжүүлэх ёстой.  Гуравт, хоёр орны аж ахуйн нэгжийн хамтын ажиллагааны гол үүргийг бүрэн гүйцэтгэж, аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааны хүрээг идэвхтэй өргөжүүлж, хамтын ажиллагааны арга барилыг шинэчилж, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн бодитойгоор хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ гэжээ. 

Мансур бин Заид Аль-Нахъяан хэлэхдээ,  Арабын Нэгдсэн Эмират Улс, Хятадын харилцаа нягт хөгжиж байгааг  Арабын Нэгдсэн Эмират Улсын тал өндрөөр үнэлж, Хятадын эдийн засагт бүрэн итгэж, Хятад улстай хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хоёр орон давуу талаараа харилцан нөхөх , хамтын хөгжил цэцэглэлтийг ахиулахад бэлэн байна гэв. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СИНЬХУАНЕТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл