Өнөөдөр буюу 08-р сарын 12-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгч Луис Инасиу Лула да Силвагийн хүсэлтээр түүнтэй утсаар ярилаа.
Ши Жиньпин дарга: - Хятад, Бразилын харилцаа түүхийн хамгийн сайн үедээ байгаа бөгөөд Хятад, Бразилын хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулах болон хоёр орны хөгжлийн стратегийн холболт сайн эхлэлийг тавьж, урагштай ахиж байна. Хятад улс Бразилын талтай хамтран ажиллаж, завшаан боломжийг ашиглан, зохицуулалтаа эрчимжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааны илүү олон үр дүнд хүрч, дэлхийн өмнөдийн том гүрнүүдийн эв нэгдэл, бие даасан байдлын үлгэр жишээг бий болгож, илүү шударга дэлхий, илүү тогтвортой гарагийг хамтдаа байгуулахад бэлэн байна гэж тэмдэглэн хэлэв.
Лула да Силва:
- Бразил Хятад улстай харилцах харилцаагаа дээд хэмжээнд чухалчлан үзэж, Хятад улстай хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, стратегийн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хоёр орны харилцааг улам бүр хөгжүүлэхийг хүсэж байна. Тэрээр Бразил, Америкийн харилцааны сүүлийн үеийн байдал хийгээд бие даасан бүрэн эрхээ тууштай хамгаалах талаар Бразилын баримталж буй зарчмын байр суурийн тухай танилцуулж, Хятад улс олон талт үзлийг баримтлан, чөлөөт худалдааны дүрмийг хамгаалж, олон улсын үйл хэрэгт хариуцлагатай үүрэг гүйцэтгэж буйг сайшаав. Бразил улс БРИКС зэрэг олон талт механизмын хүрээнд Хятад улстай харилцаа холбоо, зохицуулалтаа бэхжүүлэн, ганц талын дээрэлхэх үйлдлийг эсэргүүцэн, бүх улс орны нийтлэг ашиг сонирхлыг хамгаалахад бэлэн байна гэж хэлэв.
Дарга Ши Жиньпин:
- Бразилын ард түмэн үндэсний бүрэн эрхээ хамгаалж, Бразилын тал өөрийн зүй ёсны эрх ашгийг хамгаалахыг Хятад улс дэмжиж байна. Бүх улс орон эв нэгдэж, ганц талт үзэл, ивээх үзлийг тууштай эсэргүүцэх ёстой. БРИКС-ийн механизм нь дэлхийн өмнөдийн нийтлэг ойлголтыг хуримтлуулах чухал платформ юм. БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтыг Бразил амжилттай зохион байгуулсанд баяр хүргэе. Дэлхийн өмнөдийн орнууд гар нийлэн олон улсын шударга ёсыг хамгаалж, олон улсын харилцааг зохицуулах үндсэн хэм хэмжээг хамгаалан, хөгжиж буй орнуудын хууль ёсны эрх ашгийг хамгаалах ёстой. Хятад, Бразил хоёр орон дэлхий дахины сорилтыг үргэлжлүүлэн хамтдаа зохицуулж, Белемд болох НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн бага хурал амжилтад хүрэхийг баталгаажуулж, Украины хямралыг улс төрийн арга замаар зохицуулахад “Энх тайвны андууд” баг үүрэг гүйцэтгэхийг урагш ахиулах ёстой гэж хэлэв.
