solongonews
Ли Жихэн, Бү Шяолинь хурлын төлөөлөгчидтэй уулзав
2016-11-21 20:41
Ли Жихэн, Бү Шяолинь хурлын төлөөлөгчидтэй уулзав.

ӨМӨЗО-ны  Намын хорооны байнгын гишүүн, Намын хорооны нарийн бичгийн дарга Ли Жихэн, ӨМӨЗО-ны хорооны орлогч дарга, ӨМӨЗО-ны дарга Бү Шяолинь нар энэ сарын 20-ны өдөр ӨМӨЗО–ны  төлөөлөгчдийн X хуралд суух төлөөлөгчидтэй уулзав.

Ли Жихэн хэлсэн үгэндээ: - ӨМӨЗО–ны намын төлөөлөгчдийн X хурал нь чинээлэг нийгмийг бүтээн байгуулах ялалтад хүрэх, намын XIII хугацааны төв хорооны VI хурлыг гүнзгий хэрэгжүүлэх шаардлагатай цаг мөчийг нээх чухал хурал. Өмнөхийг уламжлан цаашдаа илүү ихийг ухаарах, өмнөхийг уламжлан дараачийг нээх хэтийн ач холбогдолтой юм. Уг хурлаар дарга Ши Жиньпинээр гол цөм болгосон намын төв хорооны удирдлагын дагуу ӨМӨЗО–ны өнгөрсөн 5 жилийн амжилтыг дүгнэн ирээдүйн 5 жил буюу түүнээс урт удаан хугацаан дахь Өвөр Монголын нийгмийн дэвшил, эдийн засгийн хөгжил болон намын ажлыг шинжлэх ухаанчаар төлөвлөх хатуу үүрэг тулгамдаж байна.

Төлөөлөгчийн хувьд та бүхэн улс төрийн оргилом сэтгэлээр анхаарал хандуулан ӨМӨЗО–ны намын төлөөлөгчдийн X хурлын илтгэл, ӨМӨЗО–ны сахилга бат шалгах хорооны ажлын тайланг хянан зөвшилцөж, ирээдүйн хөгжил дэвшлийг төлөвлөн, хүч чадалтай удирдах багийг нэр дэвшүүлнэ. ӨМӨЗО–ны намын төлөөлөгчдийн хурлыг ардчилал бүлгэмдэлтэй, шударга, сэтгэл нийлэн хүч нэгдсэн, иргэдэд урам зориг өгч чадахаар зохион байгуулж, Өвөр Монголын шинэчлэл нээлт ба шинэ үеийн шинэ төрхийг харуулахаар хичээнэ гэдэгт найдаж байна гэлээ.

Бү Шяолинь хэлсэн үгэндээ:-

ӨМӨЗО–ны намын төлөөлөгчдийн X хурал нь Өвөр Монголын олон үндэстнүүдийн иргэдийн амьдрал дахь улс төрийн чухал зүйл. Төлөөлөгчийн хувьд та бүхэн үзэл бодол, үйлдлээ намын төв хороо ба ӨМӨЗО–ны намын хорооны тавигдахшаардлагатай нэгтгэж, анхаарал хандуулан намын төлөөлөгчдийн их хурлын илтгэлийг хянан зөвшилцөж, зөвшилцөх асуудлыг шийдэн Өвөр Монголын хөгжил дэвшилд хүчин зүтгэлээ үзүүлэхийг хүсэж байна.

Тэрээр орон нутгийн төлөөлөгчдөд хэлсэн үгэндээ:

Орон нутгийн төлөөлөгчид иргэдийн дуу хоолойг илүү сонсож байдаг. Тиймээс та бүхэн орон нутгийн туршлага, санаа оноогоо хуралд дэвшүүлж мөн хурлын агуулгыг орон нутагт уламжлан Өвөр Монголын ирээдүйн хөгжлийг дэмжихийг хүсэж байна гэлээ.

Төлөөлөгчид үүрэг хариуцлагаа сайн ойлгох, хүсэл найдварыг даан улс төрийн зөв хандлага, зөв үзэл бодлоор намын төлөөлөгчийн тушаал хариуцлагаа гүйцэтгэж, их хурлын зөвшилцөх асуудлыг шийдэн, Хятадын умард хилийн үзэсгэлэнт Өвөр Монголыг бүтээн байгуулахад хичээн зүтгэхээ илэрхийллээ.

Найруулагч: Б.Хүүдүүт
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл