solongonews
Нийт хэмжээ өссөөр, бүтэц нь оновчтой шинэчлэгдсээр
2025-02-24 10:50
Нийт хэмжээ өссөөр, бүтэц нь оновчтой шинэчлэгдсээр

2024 онд БНХАУ байгуулагдсан 75 жилийн ой тохиож байна. Өнгөрсөн 75 жилийн хугацаанд Хятадын Коммунист Намын хүчтэй удирдлага дор Хятад улс хоол хүнс, хувцас хунар хүрэлцэхгүйгээс бүх талаар дунд зэргийн чинээлэг нийгэм рүү шилжиж, ядуурал, сул дорой байдлаас хөгжил дэвшил, хүчирхэг улс болж, хүний хөгжлийн түүхэнд агуу гайхамшгийг бүтээсэн байна.

Шэньжэнь-Жүншаний авто замын цогцолбор

Үндэсний хүчин чадалд түүхэн эргэлт гарчээ

Томоохон төслүүд нь эдийн засгийн хүч чадал, үндэсний бүх талын хүч чадлын төвлөрсөн илэрхийлэл бөгөөд Хятадын эдийн засгийг ойлгох түлхүүр юм. 75 жилийн өмнө БНХАУ байгуулагдсанаас хойш Хятадын эдийн засаг гайхамшигтай, дэлхийг өөрчилсөн түүхийг бүтээжээ гэж хэлж болно. Ялангуяа, ХКН-ын XVIII их хурлаас хойш Ши Жиньпин нөхрөөр гол цөм болгосон намын төв хороо хөгжлийн шинэ үзэл баримтлалыг удирдаж чиглүүлэн, өндөр чанартай хөгжлийн эрч хүч, чадавхыг идэвхжүүлэн, цаашдын хөгжлийн замын янз бүрийн эрсдэл, сорилтод үр дүнтэй хариу арга хэмжээ авч, эдийн засгийн тогтвортой, эрүүл хөгжлийг үр дүнтэй дэмжихэд хичээн ажилласаар ирсэн.

1952 онд Хятадын ДНБ ердөө 67.9 тэрбум юань байв. Өөрчлөлт, нээлттэй байдлаас хойш эдийн засгийн нийт хэмжээ 1986 онд нэг их наяд юанийг давж, 2000 онд 10 их наяд юаниас давж, 2010 онд Японыг гүйцэж, дэлхийн хоёр дахь том эдийн засаг болсон юм.

Тариаланчид улаан буудай хурааж байна

ХКН-ын XVIII их хурлаас хойш Хятадын эдийн засгийн хүчин чадал тасралтгүй нэмэгдсээр байна. 2020 онд эдийн засгийн нийт хэмжээ 100 их наяд юанийг давж, 2023 онд 126 их наяд юанийг давлаа. Зэрэгцүүлэх үнээр тооцвол 2023 онд эдийн засгийн нийт хэмжээ 1952 онтой харьцуулахад 223 дахин нэмэгдэж, жилийн дундаж өсөлт 7.9 хувьд хүрсэн байна.

Үр тарианы нийт гарц 1949 онд 113.18 сая тонн байсан бол 2023 онд 695.41 сая тонн болон өсөж, газар тариалангийн байр суурь тасралтгүй бэхжиж байна. 2023 онд Хятадын аж үйлдвэрийн салбарын нэмүү өртөг 33 их наяд юаньд хүрч, 14 жил дараалан дэлхийд тэргүүлж, аж үйлдвэрийн үйлдвэрлэлийн хүчин чадал тасралтгүй дээшилжээ. Шинэ үйлдвэрүүд, бизнесийн шинэ хэлбэрүүд ар араасаа бий болж, үйлчилгээний салбар аажмаар хөгжин, үйлчилгээний салбар Хятадын эдийн засгийн хамгийн том салбар болсон байна.

2023 онд Хятадын эдийн засгийн нийт бүтээгдэхүүн дэлхийн нийт бүтээгдэхүүний 17 орчим хувийг эзэлсэн. 2013-2023 он хүртэл Хятадын эдийн засаг дэлхийн эдийн засгийн өсөлтөд дунджаар 30 гаруй хувь нэмэр оруулсан нь дэлхийн эдийн засгийн өсөлтийн хамгийн том эрчим хүчний эх үүсвэр болсон юм.

Бараа бүтэгдэхүүний худалдааны хамгийн том улс, үйлчилгээний худалдааны хоёр дахь том орон, бараа бүтээгдэхүүний хоёр дахь том хэрэглэгч, валютын нөөцөөрөө дэлхийд тэргүүн байранд жагссан зэрэг нь өнөөдрийн Хятад улсын эдийн засгийн олон зүйлийг харуулж чадсан байна.

Хятадын FAW-ийн 60 сая дахь машин бөгөөд 9 сая дахь Жефан ачааны машин үйлдвэрлэлийн шугамаас бууж байна

Европын "Орчин үеийн дипломат ажиллагаа" цахим хуудсанд нийтлэгдсэн нийтлэлд өнгөрсөн 75 жилийн хугацаанд Хятад улс ядуу буурай орноос дэлхийн хоёр дахь том эдийн засаг болон хувирч, дэлхийн хамгийн том үйлдвэрлэлийн системтэй болсон гэж тайлбарлажээ. ХКН-ын XVIII их хурлаас хойш улс орон даяар ард түмний хүчин чармайлт сайн үр дүнд хүрч, Хятад улс түүхэн өөрчлөлтийг угтан, орчин үеийн бүтээн байгуулалтад  амжилттай шилжин орсон байна.

Чанартай хөгжлийг тасралтгүй дэмжиж байна

Хятадын FAW-ийн бие даан боловсруулсан 9,000,000 дахь Жефан брэндийн ачааны машин Гирин мужийн Чанчүнь хотын ухаалаг үйлдвэрийн угсралтын шугамаас буулгав. Одоогоос 70 гаруй жилийн өмнө Хятадын FAW эхнээс нь эхэлж, гурван жилийн дотор үйлдвэрээ барьж дуусган, БНХАУ машин үйлдвэрлэж чадахгүй байсан түүхийг эцэслүүлэв. Жефан долоо дахь үеийн ачааны машин үйлдвэрлэсэн нь Хятадын автомашины үйлдвэрлэлийн хөгжлийн ололт амжилтын хоосон орон зайг нөхөж, сул дорой байснаас хүчирхэг хүртэл болгосон байна. FAW-ийн бие даасан инновац, гайхалтай өөрчлөлт нь Хятадын эдийн засгийн өөрчлөлт, шинэчлэлийн тод илрэл юм.

Тариаланчид хураасан буудайгаа машинд ачиж байна

Бүгд Найрамдах Хятад Ард Улс байгуулагдсанаас хойш 75 жилийн хугацаанд Хятадын эдийн засаг дан ганц бүтцээс цэцэглэн хөгжсөн аж үйлдвэр болон хөгжиж, эдийн засгийн хөгжил улам бүр цогц, уялдаатай, тогтвортой болж байна.

ХКН-ын XVIII их хурлаас хойш эдийн засгийн бүтцийг оновчтой болгох ажлыг хурдацтай, тогтвортой урагшлуулж байна. Уламжлалт үйлдвэрлэлийн өөрчлөлт хурдтай хөгжиж, шинээр гарч ирж буй аж үйлдвэрүүд эрчимтэй хөгжиж, үйлчилгээний салбарын цар хүрээ нэмэгдсээр байна. 2023 онд эцсийн хэрэглээний зардлын эдийн засгийн өсөлтөд оруулах хувь нэмэр 82.5 хувьд хүрч, хэрэглээний "гол хөдөлгүүр" болох үүрэг улам бүр нэмэгдлээ. Бүс нутгийн зохицуулалттай хөгжлийн стратеги, бүс нутгийн томоохон стратегиуд гүн гүнзгий хэрэгжиж, өсөлтийн шинэ туйлуудыг тасралтгүй бүрдүүлсээр байна. 2023 оны эцэст байнгын оршин суугчдын хотжилтын түвшин 2012 оны жилийн эцсийнхээс 13.06 пунктээр нэмэгдэн, хот хөдөөгийн хөгжлийн ялгаа улам бүр багассан юм.

"Дүнфанхун-1" хиймэл дагуулыг амжилттай хөөргөхөөс эхлээд "Тяньгүн" сансрын хөлөг, С919 онгоцны арилжааны нислэг хүртэл Хятадын инновацын хүчин чадал нэмэгдсээр байна.

Хамгийн анхны C919 онгоцыг хүлээлгэн өгөх ёслол

2023 онд Хятадын нийгмийн судалгаа, туршилтын бүтээн байгуулалтын нийт зардал 2012 оныхоос 2.2 дахин өсөж, дэлхийд хоёрдугаарт орох болно. Дэлхийн инновацын индекс 2012 онд 34-р байрнаас 2023 онд 12-р байранд орж, эхний 30-д багтдаг цорын ганц дунд орлоготой эдийн засагтай болсон. ХКН-ын XVIII их хурлаас хойш инновац өндөр чанартай бүтээн байгуулалтад тасралтгүй хувь нэмрээ оруулсаар ирсэн юм.

ХКН-ын XVIII их хурлаас хойш Хятадын бараа бүтээгдэхүүний худалдааны цар хүрээ шинэ дээд цэгтээ хүрэв. 2023 онд бодитоор ашигласан гадаадын шууд хөрөнгө оруулалт 1983 онтой харьцуулахад 176 дахин нэмэгдэж,163.3 тэрбум ам.доллар болж, цар хүрээгээрээ олон жил дараалан дэлхийд тэргүүлэгч хэвээр байх болсон."Бүс ба зам"-ыг хамтран байгуулах анд нөхдийн хүрээ цар жил тусам өргөжсөөр байж, чөлөөт худалдааны 22 туршилтын бүсийг байгуулж, иж бүрэн нээлтийн шинэ хэлбэрийг эрчимжүүлэв.

Иргэдийн амьжиргааны түвшин дээшилсээр

Шаньдүн боомтын Яньтай боомтод авто машинуудыг экспортлохоор хөлөг онгоцонд ачиж байна 

Нэр нь "хоцрогдмол" мэт сонсогдож байгаа ч тосгон нь маш "тренд" юм. Юньнань мужийн Хунхэ жөүгийн Кайюань хотын Хэйниди хороололд  очиход айл бүр ногоон мод, цэцэгсээр хүрээлэгдсэн, нарны туяанд байшингууд нь тэгшхэн, замууд нь өргөн, цэвэрхэн, өнгө өнгийн байшингууд байгааг харж болно.

Бүгд Найрамдах Хятад Ард Улс байгуулагдсан 75 жилээс хойш Хятад улс ард түмний амьжиргаа, сайн сайхан байдлыг дээшлүүлэхийг эдийн засгийн хөгжлийн эхлэл, зорилт гэж үзсээр ирсэн.

Үнэмлэхүй буюу туйлын ядуурлын асуудал түүхэнд шийдэгдэж ирсэн. Шинэ Хятад улс байгуулагдсан эхний үед улс орон ядуу, сул дорой, ард түмэн нь ч ерөнхийдөө ядуу амьдралтай байв. Олон жилийн тасралтгүй хүчин чармайлтын үр дүнд ядуу иргэдийн тоо мэдэгдэхүйц буурсан. ХКН-ын XVIII их хурлаас хойш Хятад улс ядуурлын эсрэг бүх талын тэмцлийг эхлүүлснээр 2020 оны эцэс гэхэд одоогийн стандартын дагуу хөдөөгийн 98.99 сая ядуу буурай иргэд ядуурлаас ангижирч, 832 ядуу хошуу, шянийг  бүхэлд нь ядуурлаас ангижруулж, туйлын ядуурлыг арилгах хүнд хэцүү ажлыг дуусгасан болно.

Хүмүүсийн амьдралд газар доргиосон өөрчлөлтүүд гарсан. 49.7 юань нь 1949 онд үндэсний оршин суугчдын нэг хүнд ногдох орлого байв. 1978 онд буюу өөрчлөлт шинэчлэлийн нээлтийн эхний үед ердөө 171 юань байсан. 2023 онд улсын хэмжээнд оршин суугчдын нэг хүнд ногдох орлого 39200 юаньд хүрч, үнийн хүчин зүйлийг хасаж тооцвол 1949 онтой харьцуулахад бодитоор 76 дахин нэмэгдэж, жилийн дундаж өсөлт 6 хувьд хүрэв.

Бээжин-Ханжөү их сувгийн Ханжөү хэсгийн зураг

ХКН-ын XVIII их хурлаас хойш хөдөлмөр эрхлэлтийн тэргүүлэх стратегийг гүнзгийрүүлэн хэрэгжүүлж, 2013-2023 онд хот суурин газрын нийт 140 сая гаруй ажлын байр шинээр бий болгосон байна. Оршин суугчдын орлого тогтмол нэмэгдэж, амьдралын чанар сайжирсаар 100 өрхөд ногдох автомашины тоо 2013 онд 16,9 байсан бол 2023 онд 49,7 болж нэмэгдэв. Хятад улс урьд өмнө хэзээ ч байгаагүй их хүчин чармайлтаар экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтыг сайжруулж, бохирдол ихтэй өдрүүдийн тоо мэдэгдэхүйц буурч, усны орчны чанар мэдэгдэхүйц сайжран, хөрсний байгаль орчны эрсдэлийг үр дүнтэй хянан засаж, олон уул ус хөхөмдөг ногоон, цэвэр агаар, бохирдол багатай орчныг бий болгосон байна.

Нийгмийн даатгалын систем улам нягт боловсронгуй болж байна. Шинэ Хятад улс байгуулагдсан эхэн үед Хятадын нийгмийн хамгаалал хоосон хэвээр байв. Өөрчлөлт, нээлттэй байдлаас хойш Хятадын нийгмийн хамгааллын тогтолцоо аажмаар бүрэлдэж, түүний хамрах хүрээ үргэлжлэн нэмэгдсээр байна.

Чунчин хотын Бэйбэй дүүргийн Шема гудамжинд байрлах Эрүүл мэндийн даатгалын төрийн үйлчилгээний төвийн ажилтнууд иргэдэд эмнэлгийн даатгалын бодлогыг тайлбарлаж байна

ХКН-ын XVIII их хурлаас хойш нийгмийн хамгааллын тогтолцооны бүтээн байгуулалт хурдтай хөгжиж, Хятад улс дэлхийн хамгийн том нийгмийн хамгааллын тогтолцоог байгуулжээ. 2023 оны эцэс гэхэд суурь тэтгэвэр, эмнэлгийн суурь тусламж, хөдөлмөрийн ослын даатгал, ажилгүйдлийн даатгалд даатгуулагчдын тоо тус бүр 1.07 тэрбум, 1.33 тэрбум, 300 сая, 240 саяд хүрэв. Орон сууцны хамгаалалтыг бэхжүүлж, ахмад настны асрамжийн үйлчилгээний хөгжлийг түргэтгэн, хүүхдийн халамж, бага насны хүүхдүүдийн хамгааллын тогтолцоог тасралтгүй сайжруулав.

75 жилийн хугацаан дахь тоогүй олон бэрхшээлийг даван туулж байж агуу амжилтыг ийнхүү авчирсан. Өнгөрсөн үеийг эргэн харахад Хятадын эдийн засаг гайхамшгийг бүтээж, хурдацтай өсөлтөд хүрсэн. Ирээдүйгээ харвал Ши Жиньпин даргаар гол цөм болгосон ХКН-ын төв хорооны хүчтэй удирдлага дор Хятадын эдийн засаг өндөр чанартай хөгжиж, илүү гэрэл гэгээтэй хөгжлийн хэтийн төлөвийг нээх нь дамжиггүй.

Шаньдүн мужийн Рыжао хотын Дүнган дүүргийн Шыжюй гудамжны Рыжао асрамжийн газарт ахмадууд ажилчдын хамт тоглоом тоглож байна

Зохиогч: ЧЭНЬ ВЭЙВЭЙ, ШЭНЬ ЧЭН, ЗӨҮ ДҮӨВЭЙ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл