solongonews
Ши Жиньпин ”Хятад-Данийн аялал жуулчлалын жил”-д баярын захидал илгээв
2017-02-25 21:04
Дарга Ши Жиньпин ”Хятад-Данийн аялал жуулчлалын жил”-д баярын захидал илгээв.

Энэ сарын 24-ний өдөр 2017 "Хятад-Данийн аялал жуулчлалын жил" Бээжин хотноо нээлтээ хийв. Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд баярын захидал илгээв.

Ши Жиньпин баярын захидалдаа, "Хятад-Данийн аялал жуулчлалын жил" нээгдэж байгааг тохиолдуулан миний бие Хятадын Засгийн газар болон ард түмэн, мөн өөрийн нэрийн өмнөөс нээлтийн ёслолд халуун баяр хүргэж, урт хугацааны турш Хятад, Данийн харилцааны хөгжил, хоёр ард түмний найрсаг харилцаанд хичээл зүтгэл гаргасаар ирсэн анд нөхдөд чин сэтгэлийн талархал илэрхийлж байна гэв.

Хоёр улс харилцан аялал жуулчлалын жил зохион байгуулах алтан боломжоор Хятад, Данийн ард түмний найрсаг харилцааг зузаатгаж, соёлын болон хүмүүнлэгийн солилцоог гүнзгийрүүлэн, Хятад, Данийн иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд шинэ хүч сэлбэхийг хүсэж байна гэжээ.

Найруулагч: САРАА
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл