Өвөр Монголоосоо гарч, дэлхий дахинд хараа тавина. “Умард тийш мордон өмнө зүг буух, зүүн тийш урагшлан баруун зүг зорчих, дотор гадна холбон хөтлөлцөж, гадаад нээлтийн олон талт шинэ байршлыг буй болгох” Өвөр Монголын гадаад нээлтийн шинэ аугаа төсөв нэгэнт зурагдсан байна. Өнөөдрийн Өвөр Монголд урд өмнө байгаагүй гадаад нээлт хийх дүрс байдлаа гайхуулна.
“Ажил үйлсээ төлөвлөн байрлуулж, хөгжлийг эрэлхийлэхдээ тухайн газраасаа гарах хэрэгтэй, байгалийн нөхцөлийн хязгаарлалаас гарах хэрэгтэй, Өвөр Монголоосоо гарах хэрэгтэй, өргөн уудам дэлхийн харц, бүх талын ухамсартай байх хэрэгтэй”. ХКН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Өвөр Монголд ажиллаж байх үеийн чухал яриа утга гүн санаа эчнээ юм.
Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний чухал ярианы зориг санааг бүх талаар хэрэгжүүлж, Өвөр Монгол яг өргөн харц болон нэн уужим бодлоор, дотоод гадаад нээлтээ бүх талаар өргөтгөж, нэн оргилон цалгилсан нээлт хийх хүээр, илүү их цар хүрээ болон илүү өргөн хүрээнд бүх улсад уусаж, дэлхийд нээлт хийнэ.
Хуучин найзтайгаа хамтдаа шинэ хөгжлийг эрэлхийлнэ
Орос, Монгол хоёр улс бол Өвөр Монголын гадаад нээлтийн чухал арилжааны түнш болно, сүүлийн жилүүдийн хилийн арилжаанд хүмүүсийг баярлуулах хандлага илэрлээ.
2016 онд, өдөр бүрд дунджаар1300 гаруй хүн болон 200 шахам тэрэг хөсөг Манжуур боомтоор дамжин хилээр орж гарч, тоо хэмжээ нь дээр жилийн адил хугацаанаас 20 хувиас дээш нэмэгдэв.
2016 онд, Өвөр Монголын Өөртөө Засах Орны боомтоор дамжуулан бараа зөөвөрлөсөн хэмжээ 78 сая тоннд хүрч, 18 хувиар нэмэгдлээ.
Манжуур боомтын ажилтан болсны хувьд, Юй Жинюй нэгэнт эдгээр зангилааны тоо баримтыг алганыхаа зураас шиг тодорхой цээжилсэн байлаа.
Иймэрхүү шинэ хувиралт Өвөр Монголын 19 боомтод, онцгойлон Ази Европын эх хуурайн гүүрийн үйлдэлтэй Манжуур болон Эрээн боомтод, тасралтгүй шинэчлэгдэж бий.
Хилийн боомт болон зам харилцааны давуулаг нь, нээлт хийж хамтран ажиллах бол Өвөр Монгол орны хөгжлөө түргэтгэхэд заавал замнах зам болохыг тогтоов.
Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Өвөр Монголд шинжлэн байцаахдаа, нээлтээ өргөтгөхөөр дамжуулан өөрчлөлт хөгжлийг ахиулж, боомтын эдийн засгийг хөгжүүлж, суурь төхөөрөмжийн бүтээн байгуулалтыг чангатгаж, Орос, Монголтой хамтран ажиллах тогтцоо төгөлдөржүүлж, бүх хүрээ царааны өөрчлөлтийг гүнзгийрүүлж, Өвөр Монголоо Хятад улсын умард зүг нээлт хийх чухал бэхлэлт болгон бүтээн байгуулах хэрэгтэй гэж чухалчлан зааж гаргажээ. Ерөнхий нарийн бичгийн даргын чухал ярианы зориг санааг хэрэгжүүлж, Өвөр Монгол орон нээлт хийх арга бодлогодоо “умард тийш мордох”-ыг гадаад нээлт хийх шинэ төлөв байдлын тэргүүн чухал гогцоо болгон байр тогтоолт хийлээ.
Хятад, Монгол Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтыг идэвхтэй ахиулж, Орос, Монголтой хамтран ажиллах тогтцоо төгөлдөржүүлж, бүх талын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх хэрэгтэй”. “Өвөр Монгол боомтын эдийн засгийг ихээр хөгжүүлж, боомтын дэд бүтцийн бүтээн байгуулалтыг чангатгаж, гол болох нээн хөгжүүлж нээлт хийх туршилтын орон, хамтран ажиллах хошууч орон болон хи дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны орон зэрэг гадаад нээлт хийх тавцангийн бүтээн байгуулалтыг сайн атгаж, хил дагуу газар орныг амьдралын хүчин бялхсан, нэн рид шидтэй хөгжлийн халуун хөрс болгох хэрэгтэй гэж Өвөр Монголын Өөртөө Засах Орны намын хорооны нарийн бичгийн дарга Ли Жихэн дахин дахин чухалчлав.
Нээлт хийж хамтран ажиллах тухай, Өвөр Монгол бат чанга итгэл бишрэл болон эрч зоригтой боллоо. Орос, Монголтой эх баялаг, аж үйлс, мэргэжил зэрэг талаарх харилцан нөхөх чанараа гүйцэд ашиглаж, “Гарч очих” ба “Оруулан авчрах”-ыг уялдуулах гадаад нээлтийн чиглэлийг баримталж, “Нэг бүс нэг зам”-ын стратегийн бодлогод түргэн уусаж, Орос, Монголтой хамтран ажиллах тогтцын шинийг санаачилж, умард тийш нээлт хийх чухал бэхлэлтийн бүтээн байгуулалтаа тасралтгүй түргэтгэнэ.
Нээлт хийх явцад хүмүүсийн зоригийг эрчлэх чимээ тасралтгүй уламжлагдана — Ганцмод, Цэгээ, Зүүн Хатавч төмөр замын боомт нэгэнт Хятад, Монголын боомтын хэлэлцээрт жагсаагдав. Хятад Европын ээлжийн галт тэрэг ноднин 80 мянган чингэлэг бараа тээвэрлэж, хэвийн үйл ажиллагаагаа амжилттай биелүүлэв.12 авто замын боомтын дотор Манжуур, Эрээн, Цэгээ боомтод нэгдүгээр зэргийн авто зам нэвтрэв. Чухал боомтод Орос, Монголын гол газар орон ба хотод нэвтрэх олон улсын агаар аяллын онгоц нэмэн нэвтрүүлж, Ганцмод боомтын ерөнхийлсөн хэрэглээний онгоцны буудал амжилттай туршин хэрэглэх шатанд орж, Ордос олон улсын агаар аяллын боомт жинхэнээр ашиглалтад оров.
Манжуур, Эрээн, Цэгээ зэрэг боомтод “Гурван харилцах”-ын том боомт нэвтрүүлэх ажлыг эхлүүлэв. Цэгээ боомтод нүүрс зөөвөрлөх тусгай шугамын авто зам, төмөр замын зөрлөг гүүр байгуулав. Мандал авто замын боомт бүхэл жилээр нээх болж, бараа зөөвөрлөх тусгай замын “Тавыг оруулж тавыг гаргах” шалган байцаах дүүрэг байгуулав. Хөххот агаарын аяллын боомтод олон улсын түргэн дамжуулах барааг хянан хамаарах хөмрөг байгуулав. Эрээн боомт гадаадаас махны төрлийг оруулах тогтсон боомт болж, Өвдөг, Эрээн, Зүүн Хатавч боомт гадаадаас өвс бордоо оруулах тогтсон боомт болов.
Хятад, Монгол хоёр талаараа “Хятад, Монголын хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны орны бүтээн байгуулалтын хамтын ерөнхий төсөл”-д албан ёсоор гарын өсөг зурж, Манжуур, Эрээн хотын гол болох нээн хөгжүүлж нээлт хийх туршилтын орны бүтээн байгуулалт эмх журамтай ахиж, Хөлөнбуйрын Хятад Орос Монголын хамтран ажиллах хошууч орны бүтээн байгуулалтын төлөвлөлтийг яг хэрэгжүүлж бий. Эрээн хот — Замын-Үүдийн хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны орны Хятадын талын хэсгийн дэд бүтцийн төрөл зүйл барилга эхлүүлэн бүтээн байгуулж, Эрээн хотын хилийн ардын арилжааны дүүрэг туршин эзэгнэх шатанд оров …
Хятад, Монголын дуучдын цуглаан, Хятад, Монгол Оросын олон улсын мисс шалгаруулах уралдаан зэргээр түшиг болгож, Өвөр Монгол орон Орос, Монголтой хоёр талаараа харилцан урлагчид томилж солилцоо хийх үйл ажиллагаа явах тусам олширч, ном бичгийн солилцоо, археологи, урлагийн тоглолт, ажилтны солилцоо зэрэг талаарх Орос, Монголтой хийж буй хамтын ажиллагааны цар хүрээ улам өргөн болов.
Өргөн дэлгэр хамтран ажиллаж, гүн гүнзгий ойлголцоо олно. Өвөр Монгол хуучин найзтайгаа гар холбосон шинэ хөгжлийг хамтаар эрэлхийлнэ.
Эрээн боомтод олон жил арилжаа хийж байгаа Жэ Жян мужийн худалдаачин Ше Юймэй өөрийн хилийн арилжаа хийсэн туршлагаараа Өвөр Монголын гадаад нээлтийн алхааг тайлбарлав:
-Энэ хэдэн жил хилийн арилжаа худалдааны бүтцийн хувиралт яг гурван алхмын харайлт мэт. Би тариалангийн бүтээгдэхүүн эзэгнэж байснаасаа нэхмэлийн үйлдэхүүн эзэгнэх болж, дахиад хөнгөн аж үйлдвэрийн үйлдэхүүн эзэгнэх болов. Одоо би гэрийн цахилгаан хэрэгсэл эзэгнэж, бүх ажил үйлсийн төрлийн үйлдэхүүнийг гадаадад гаргах нь нэгэнт хүчир асуудал биш болов. Үнэндээ, манай эндэх гадаад нээлтийн хөгжлийн байдлыг хөгжөөнтэй эсэхээр нь мэдчихнэ гэж дар ярина.
Хөгжөөнтэй эсэхийг тоо баримт л гэрчилнэ. 2016 онд Өвөр Монгол орны хилээр орж ирсэн зугаацагч 1,78 сая хүн удаад хүрч, 1,139 тэрбум долларын валют үүджээ.
Бусад муж хоттой “Найзын хүрээ” байгуулж, эх баялгийг хамтаар эдэлж хамтдаа ашиг хүртэнэ
Манжуурын төмөр замын хамтран байцаах асар дахь шил хэрэм бол даруй “Улсын хилийн шугам” болно, Хятад, Орос хоёр талын төмөр замын албан гэр хэрмээр зааглагдан байрлаж, энд алс холын Да Лянь гармаас ирсэн хил өнгөрөх галт тэрэгний бараа зөөвөрлөх баримтыг түргэн орчуулсны дараа, бие эргэсээр “гадаад”-д тушаачихна.
Өнгөрсөн жилийн өмнө хагас жилд, Да Лянь гармаас хөдөлсөн хил өнгөрөх галт тэрэг үргэлжлэн нэмэгдэж, зөөвөрлөсөн ачааны хэмжээ 4500 чингэлэг хүрэв. Үүнд, Манжуур боомтын бүх ээлжийн галт тэрэгний дотор хамгийн тогтуун нэмэгдэлтэй нь “Ляо Нин- Манжуур-Европ” чиглэлийн ээлжийн галт тэрэг байж, бараг боомтоор дамжин хил өнгөрөх бүх галт тэрэгний 60 хувийг эзлэв гэж Манжуурын галт тэргэн өртөөний хүлээн авч тушаан өгөх газрын дэд дарга Ли Шяоган хэлнэ.
Усан замд түшиглэн зөөвөрлөдөг далай дагуу хотод авч хэлбэл, Өвөр Монголын боомтын шинэ логистикын арга хэлбэр нь зам дагуу олон улсын арилжаанд “Нисэж байгаа мэт” мэдрэмж олгох бөгөөд Хятадын бөхийлөө зүүн хойдын орныг холбож, зүүн хойд гурван мужийн “Нэг бүс нэг зам”-д уусахыг түргэтгэжээ.
Өмнө хэдэн өдөр, сурвалжлагч Улаанцав хотын Жи Нин олон улсын арьсан эдлэлийн хотын тэргэн зогсоолд элдэв хэлбэрийн бага машин тэрэг дүүртэл зогсож байсныг олж харав, үүнд гадна газрын тэрэг бараг хагасыг нь эзэлсэн байв. Арьсан эдлэлийн хотын дотор нь ч зочид дүүрч, гартаа багтаж ядтал юм дүүжилсэн хүмүүс нааш цааш зөрөлдөнө.
Бараг адил цагт, Улаанхад хотод, “Анхдугаар хугацааны Бээжин, Тянижиь, Хэ Бэй, Өвөр Монголын аялал жуучлалын хөгжил болон хамтын ажиллагаа — Өвөр Монгол дахь дэлгэрүүлэх ажиллагаа” дэлгэр их болж өнгөрөв. Хурал дээр, Бээжин, Тянижиь, Хэ Бэй, Өвөр Монгол зэрэг 4 газрын аялал жуучлалыг голлон хамаарах байгууллага нэгжүүд “Бээжин, Тянижиь, Хэ Бэй, Өвөр Монголын стратегийн хамтран ажиллах гэрээ” дээр гарын үсэг зурж, “Тал нутаг — нийслэл хот — урд цагаан хэрэм — далай дагуугийн экологийн зугаацлын холбоо”-г хамтран ажиллах тогтоц болгож, “Мянган газрын тал нутгийн дардан зам”-ыг хамтаар бүтээн байгуулахаар тогтов.
9 дүгээр сарын 3-ны өдөр, намрын шиврээ борооны дундуур, Өвөр Монголын Өөртөө Засах Орны намын хорооны нарийн бичгийн дарга Ли Жихэн Рашаан боомтод ирж ажиллах үеэр онцлохдоо, өөрчлөлт нээлт бол одоо үеийн Өвөр Монголын хувь заяаг тогтоох зангилааны нэг арга бодлого болно. Нээлтээр өөрчлөлтийг ахиулж, нээлтээр хөгжлийг ахиулж, эргэн тойрноо холбон дайчлах, хос чиглэлээр нээлт хийх, олон талаар хамтран ажиллахыг баримталж, “Нэг бүс нэг зам”, Бээжин Бээжин, Тянижиь, Хэ Бэйг зохицуулан хөгжүүлэх, зүүн хойд орныг мандуулах зэрэг улсын хөгжлийн стратегид гүнзгий уусаж, хөгжлийн орон зайгаа өргөтгөж, нээлтийн шинэ давуу талыг цогцлох хэрэгтэй гэж омог төгөлдөр хэлж билээ.
Шинэ нэгэн ээлжийн Бээжин, Өвөр Монголын хамтын ажиллагаа бүх талаар эхэлж, анхдугаар хугацааны Өвөр Монголын худалдаачны их хурал, Хонконгийн гол болох хамтын ажиллагааны төрөл зүйлээ танилцуулах хурал, Рашааны дээд зэргийн хурлын ярианы тавцан амжилттай явагдав. Онцгойлон Бээжинд болсон Өвөр Монголын том датагийн аж үйлсийг танилцуулах хурал дээр гэрээ тогтсон төрөл зүйлийн ерөнхий хөрөнгө оруулалтын өртөг нь 50,9 тэрбум юань хэрчээ. Өмнө умрыг сундалж, орон бүсийн нээлт, хамтын ажиллагаа нүд гялсам оч бадрааж, уулыг ноцоох түймэр яг бүрэлдэж буй.
Найзын тавцангаа зэрэглэл ахиулж дэлхий дахинтай гар холбоно
Энэ жилийн 1 дүгээр сарын 1- ий өдөр, Ли Жихэн нарийн бичгийн дарга болон Бү Шяолинь тэргүүлэгч хамтран нийтэлсэн шинэ жилийн баярын үгс“-тээ энэ нэг жилд, бид өөрчлөлтийг тал бүрээр гүнзгийрүүлж, чухал хүрээ зангилаагийн гогцооны өөрчлөлтийг гүнзгий ахиулж, том датагийн аж ахуйг танилцуулах, улсын яам зөвлөлтэй уялдуулах, бизнесмен урих зэрэг чухал ажиллагаануудыг идэвхтэй өрнүүлж, хөгжилтөө түргэтгэх дотоод хөдөлгүүр хүчнээ улам хүчирхэг болгож, Өвөр Монголын ‘Найжийн бүс’-ээ улам илүү сайжруулна” гэж дурджээ.
2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 22-ны өдөр болтол, ХКН-ын ӨМӨЗО-ны хороо болон засгийн газар нь тус тус эдийн засгийн яам, хөгжүүлэлт өөрчлөлтийн зөвлөл,зам харилцаа тээврийн яам, аж үйлдвэр болон мэдээ зангижилтын яам, байгаль орчны хамгаалалтын яам, усны ашиглалтын яам, эрчим хүчний товчоо, ой шугуйн товчоо, аялал жуулчлалын товчоо болон Хятад улсын төмөр замын ерөнхий компани зэрэг улсын яам зөвлөлтэй Бээжинд ажлын ярилцах хурал хийж, суурь төхөөрөмжийн бүтээн байгуулалтыг бүх талаар чангатгах, хамтаар манай улсын умардын чухал болох байгаль орчны аюулгүй байдал амар төвшний халхавчийг бат цогцлох, эх баялгийг өөрчлөн өртөг нэмэгдүүлэхийг сайтар хийх, нэг хэсэг чухал төсөл болон чухал их барилгыг ихээр хэрэгжүүлэх, аж үйлдвэрийн мэдээ зангижилтын байгуулалт болон аялал жуулчлалын аж ахуйн хөгжилтийг ахиулах зэрэг ажлын тухай байдлаа танилцуулан саналаа солилцож, илүү их дэмжлэг туслалцааг эрэлхийлэв.
2016 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр, Өвөр Монголын том датагийн аж ахуйг танилцуулах их хурал Бээжинд явагдаж, Өвөр Монголын улсын том датагийн Ерөнхийлсөн туршилтын орны бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүлж, бүх дэлхийд чиглүүлэн Өвөр Монголын том датагийн аж аж ахуйн хөгжилтийн сайн сайхан ирээдэйгээ танилцуулж, улсын дотоод гадаадын холбогдох аж ахуйн нэгж болон ажил төрлийн содон Өвөр Монголын том датагийн аж аж ахуйн бүтээн байгуулалтанд оролцохыг үнэнчээр уриж, гар холбосон Өвөр Монголын датагийн аж ахуйн хөгжилтийн сайн сайхан ирээдэйг хамтаар цогцлохыг санаачлав. Тэрээр Өвөр Монгол орны засгийн газрын төлөөлөгчдийн багийг дагуулж шанганд хүрч цуврал арилжаа худалдааны хамтран ажиллах болон танилцуулан солилцох ажиллагаа өрнүүлж, бодлогын дэмжлэг болон хөгжилтийн сэтгэцээ ухуулан танилцуулав. Төлөөлөгчдийн баг хөрөнгө оруулалт нь 94.49 дүнчүүр долларт хүрсэн, мөнгөн гүйлгээ, аялал жуулчлал, хотын суурь төхөөрөмж, шинэ эрчим хүч бохирдолгүй материлыг үйлдэх зэрэг хүрээтэй холбогдсон 44 гарын үсэг зурсан төсөл авч ганзага дүүрэн буцан иржээ.
ӨМӨЗО-ны арав дахь удаагийн намын төлөөлөгчдийн их хурлын тайланг урвуулбал хөрөнгө “чухал болох хүйс”-ийг цогцлох болон “олон улсын арилжаа худалдааны дардан зам”-ыг байгуулах хоёр зангилааны үг харцыг булиана, энэ хоёр зангилааны үг Өвөр Монгол болон зүүн өмнөд Ази, баруун Ази, европ тив дахь хамтын ажиллагаан дундах дүрд оновчтой байр тогтоолт хийжээ.
2015 онд, Линьхэгээс Хами хүрэх төмөр зам бүх шугамаараа нэвтэрч, зүүн барууныг холбосон, умард орны гарам болон шинжяангийн эх хуурайн боомтыг залгасан чухал төмөр замын нэвтрэх замыг бүрэлдүүлж, Өвөр Монголын “гурван умард” хөндлөн холбосон орон байрын онцлогоо зүүн хойд Ази болон Хятад Азийн газар орныг холбосон зам болгон өөрчлөхөд ахуйч нөхцөл хангажээ. Түүний байгуулагдан ашиглалтад орсон явдал нь, хятад улсын баруун хэсэг орны замын сүлжээний бүтэцийг цаашид бүрэн төгөлдөр болгож, зүүн барууныг нэвтрүүлэн,Тяньжинь гарам болон алаг уулын ам хоёр боомтыг холбосон төмөр замыг бүрэлдүүлжээ.Ийнхүү тал нутгийн торгоны замын сэргэн мандалт нь нүдэн өмнөх учир№№№ нь болж, Өвөр Монгол орны баруунш нээлт хийх олон улсын арилжаа худалдааны саруул дардан замыг байгуулах явдал тун удахгүй биелэгдэх болно.
Чухал их бөгөөд бүх талаар нээлт хийх ажиллагаануудаар дамжуулан өвөр монгол “Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалтад баттай алхлаа.
Гадаад нээлтийн олон талт шинэ байршлыг бий болгож ган зоргоор эрэлхэг урагшилна
Өвөр Монголын улам нэг алхам гадаадтай нээлт хийх шинэ байршилд, ӨМӨЗО Орны аравдугаар удаагийн намын төлөөлөгчдийн их хурлаас “умарш мордон өмнөш буух, зүүнш урагшлан баруунш зорчих, дотоод гадаадтай холбоолон хөтлөлцөх, гадаад нээлтийн олон талт шинэ байршлыг бий болгох” гэх 16 үсгээр хураангуйлжээ.
Энэхүү дөхөмхөн 16 үсэг нь үнэндөө өвөр монголд бүх талаар нээлт хийх шинэ зураг төлөвлөөг зураглаж өгсөн аажий. Умарш морьдох: Хятад монгол Оросын аж ахуйн коридорын бүтээн байгуулалтыг Идэвхтэй ахиулж, Орос Монголтай хамтралцааны тогтцыг бүрэншүүлж, бүх Цар хүрээн дахь хамтралцаагаа гүнзгийрүүлж, Хятад улсын умарш нээлт хийх чухал бэхлэлтийг түргэтгэн байгуулна; зүүн хойд Ази тийш нээлтийг өргөтгөж, зүүн хойд Азын орны хамтралцааны чухал хүйсийг цогцолно.
Өмнөш буух: шянган, аомэнь, тайвань болон зүүн өмнөд Азитай солилцоо хамтын ажиллагагаа нягтруулж, өмнөш нээлт хийх шинэ орон зайг өргөтгөнө. Зүүнш урагшлах: Бээжин Тяньжинь Хэбэй, Ляонин, Гирин Хармөрөн зэрэг газар орны хөгжилтөд санаачилгаасаа уялдан холболдож, далай дагуу газар орны дэвшисэн аж ахуйн шилжилтийг идэвхтэйгээр даачлан хүлээн авч, газар орон, бүс нутаг дамнасан чухал их суурь Төхөөрөмжийн бүтээн байгуулалт ба аж ахуйн хүрээлэн паркыг хамтаар байгуулахыг сайтар хэрэгжүүлнэ.
Баруунш зорчих: төв Ази, баруун Ази болон европ тивийн арилжаа худалдааны хамтын ажиллагааг чангатгаж, баруунш нээлттэй олон улсын арилжаа худалдааны том замыг цогцолно. Гадаад нээлттэй олон талын шинэ байршлыг бий болгох аз тохилыг амжиж, ӨМӨЗО-ны их нээлтийн байдал хурц ширүүн байгаа юм.
Яг бүтээн байгуулж байгаа Хорингэр улсын зэрэглэлийн шинэ бүс бол даруй Өвөр Монголын бүх талаар нээлт хийх нийтлэг үлгэр жишээ болно.
Ноднины 11 дүгээр сард, Ли Жихэн нарийн бичгийн дарга хөххотод байцаан судлалт хийхдээ Хөххот зоригтойгоор ухаалан төлөвжүүлж, улсын зэрэглэлийн Хөххотын шинэ бүсийн бүтээн байгуулалтыг шинжлэх ухаанчаар төлөвлөж, 3- 5 жилийн хүчин чармайлгаар дамжуулан, Хөххотын улсын зэрэглэлийн шинэ бүсийг Өвөр Монголын бүхэл цогцын хувьд гадаадад нээлттэй чухал цонх, байгууламж тогтцыг шинэчлэх чухал тавцан, орон бүсийн хөгжилтийг дагуулан дайчлах чухал өсөлтийн цэг,, аж ахуй ба хот уялдаа холбоотой хөгжхийн чухал үлгэр жишээ үзүүлэх бүс болгон цогцлох хэрэгтэй гэж чухалчлав. Богинохон хоёр сарын хугацаанд, шинэ бүсийн төлөвлөгөөний усны эх баялгийн нотлолтын хариу мэдүүлэлт нэгэнт өөртөө засах орны усан ашиглалтын тэнхмийн анхны хяналтыг өнгөрүүлсэн байна.
Үүний зэрэгцээ, шинэ бүсийн намын ажлын хороо ба удирдах зөвлөлийг бэлтгэн байгуулах, шинэ бүсийн бүтээн байгуулалтыг шалавдан явагдуулах холбогдсон ажил, шинэ бүсийн ерөнхий төлөвлөгөөг түргэн найруулан тогтоох, аж ахуйн байрлуулалтын төлөвлөгөө, шинэ бүс болон гол хотын бүсийн суурь төхөөрөмжийн харилцан холбоолох харилцан нэвтрэлцэх төлөвлөгөө, бүх төрлийн туршилтын жишээ үзүүлэх тавцангийн ачаалбар нь шинэ бүст найдваржихыг ахиулах зэрэг бүх төрлийн ажил маш түргэн эхлэв.
“Нэг жилд эхлүүлж, гурван жилд үр өгөөжтэй болгож, таван жилд хэлбэр төрхийг нь шууж гаргана”. 2017 оны жилийн сүүлч болоход шинэ бүсийн зам, хонгил ба байгаль орчны бүтээн байгуулалтын ажил бүгд дуусах болно.
“Нээлт хийх бол цэцэглэн хөгжхийн эрхбиш замнах зам болно. бүх дэлхийн өнцөг, бодлогын сэтгэц ба их талын үзэл ухамсрыг бат цээжилж, ‘нэг бүс нэг зам’-ын бүтээн байгуулалт, Бээжин Тяньжинь Хэбэйг зохицуулан хөгжүүлэх,Хөхмөрний аж ахуйн бүсийн бүтээн байгуулалт зэрэг бодлогод гүнзгий уусаж, улсын дотоодын дэлхийн хоёр зах зээл, хоёр зүйлийн баялагийг бүрэн сайтар ашиглаж, бүх Хятад улсын умард хилийг гадаадад нээлттэй байлгах өмнө фронт болгоно” гэж Ли Жихэн ХКН-ын ӨМӨЗО-ны хорооны арав дахь удаагийн хоёрдугаар бүгд хурлын чухал яриандаа ийнхүү улам өндөр шаардлага дурджээ.
Энэ жилийн засгийн газрын ажлын тайланд бүх талаар нээлт хийх зам шугамыг нарийлаг зураглажээ —“Нэг бүс нэг зам”-ын бодлогод санаачлагаасаа уусаж, Хятад Монгол Оросын аж ахуйн хонгилын бүтээн байгуулалтыг идэвхтэй ахиулж, суурь төхөөрөмжийн харилцан холбоолох харилцан нэвтрэлцэхийг чангатгаж, туршилтын бүс, хил дамнасан аж ахуйн хамтын ажиллагааны бүс, ерөнхийлсөн татварыг батлах бүсийн бүтээн байгуулалтыг түргэтгэн ашиглаж хөгжүүлэх нээлт хийнэ. Гадаадад экспортлохыг зоригжуулах бүх зүйлийн бодлогыг найдваржуулж, гадаад арилжааны цар хүрээг өргөтгөнө. Олон улсын үйлдвэрлэлийн чадварын хамтын ажиллагааг чангатгаж, аж ахуйн нэгжийн хилийн гаднах аж ахуйн хүрээлэн парк байгуулахыг дэмжинэ. Бээжин, Тяньжинь, Хэбэй, зүүн гурван муж, далай дагуу хөгжсөн газар орон болон Шянган,Аомэнь зэрэг газар оронтой солилцоо хамтын ажиллагааны түвшинээ дээшлүүлж, газар орон дамнасан суурь төхөөрөмжийн бүтээн байгуулалт ба аж ахуйн бүс паркыг хамтаар цогцлохыг сайтар хэрэгжүүлнэ.
Шинжлэх ухаан мэргэжил, сурган хүмүүжил, соёл боловсрол, эрүүл мэнд, спорт биеийн тамир, аялал жуулчлал, байгаль орчны хамгаалалт зэрэг хүрээнд нээлт хийж солилцоо хамтын ажиллагаа өрнүүлэхийг тал бүрээр гүнзгийрүүлнэ. Нээлтэт хөгжил бүхүй Өвөр Монгол, амьжиргааны ур чадвараар, гайхамшигт ид шидээ гайхуулнам!
