solongonews
Ван И Лаосын Гадаад харилцааны сайд Тонгсаван Тонччаунтай уулзжээ
2025-03-14 11:15
Ван И Лаосын Гадаад харилцааны сайд Тонгсаван Тонччаунтай уулзжээ

ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И 3-р сарын 13-ны өдөр Бээжинд Лаосын Гадаад харилцааны сайд Тонгсаван Тонччаунтай уулзжээ.

Ван И хэлэхдээ, Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин, Ерөнхий нарийн бичгийн дарга Тунлун нар өнгөрсөн жил Казань хотноо болсон БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр амжилттай уулзаж, шинэ эриний Хятад, Лаосын хувь заяаны нэгдмэл цогцын бүтээн байгуулалтыг гүнзгийрүүлэхэд хүчтэй түлхэц өгсөн юм. Хятад улс Лаосын талтай хамтаар өндөр түвшний стратегийн удирдамжийг баримталж, хоёр нам болон хоёр орны бүх түвшний солилцоог эрчимжүүлж, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн өргөтгөж, хоёр болон олон талт хууль сахиулах салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил, сэргэн мандалтыг хамтаар хамгаалахад бэлэн байна гэв.

Тонгсаван Хятад улс хоёр чуулган амжилттай болж, чухал үр дүнд хүрсэнд баяр хүргэв. Тэрээр хэлэхдээ, Лаос нэг Хятадын бодлогыг тууштай баримталж, Хятад улстай Лаос-Хятадын хувь заяаны хамтын цогцыг байгуулалтад ахиц дэвшил гаргахад бэлэн байна гэв.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СИНЬХУАНЕТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл