solongonews
Лю Юньшань: Утга урлагийн үйлс шинэ амжилтад хүрэхийг ахиулъя
2016-12-04 21:34
Энэ сарын 3-нд Хятадын Утга зохиол, урлагийн салбарын нэгдсэн холбооны 10 дахь удаагийн Бүх Хятадын зөвлөл, Хятадын зохиолчдын нийгэмлэгийн 9 дэх удаагийн Бүх Хятадын зөвлөлийн өргөтгөсөн хурал Бээжинд болов.

    ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны байнгын гишүүн, Төвийн нарийн бичгийн дарга нарын газрын дарга Лю Юньшань хурал оролцон илтгэл тавилаа. Илтгэлдээ, өргөн олон утга урлагийн салбарын ажилтнууд Ши Жиньпин ерөнхий нарийн бичгийн даргын чухал илтгэлийн зориг санааг гүнзгий суралцан хэрэгжүүлж, соёлдоо итгэх итгэлийг бэхжүүлэн, үүрэг зорилгоо бат санаж, олон арвин чанартай бүтээл туурвин, утга урлагийг улам хөгжүүлэх хэрэгтэй гэв.

        Лю Юньшань илтгэлдээ, Ши Жиньпин ерөнхий нарийн бичгийн даргын утга урлагийн ажлын тухай хэлсэн илтгэл нь цаг үеийн хөгжлөөс утга урлагийн ажилд тавьж буй шинэ шаардлагуудыг бүх талаар, стратегийн өндөрлөгөөс өгүүлэн тайлбарлаж, манай улсын утга урлагийн үйлсийн алс хэтийн хөгжилд холбоотой чухал асуултад гүнзгий хариу өгч, социализмын утга урлагийн хөгжлийн жам ёсыг дэлгэрэнгүй өгүүлэн, Марксизмын утга урлагийн тухай үзэл, социализмын утга урлагийн онолыг бүтээлчээр баяжуулан хөгжүүлсэн юм. Өөрийн ухамсраараа илтгэлийн зориг санаагаар утга урлагийн ажлыг удирдуулж, илтгэлийн ач холбогдол, баялаг агуулга, практикийн шаардлагыг гүнзгий ойлгож, илтгэлийн зориг санааг үзэл санаагаа дээшлүүлэх, нийгмийн үүрэг хариуцлагаа нэмэгдүүлэх, утга урлагийн зохион бүтээх түвшнээ дээшлүүлэх, олон үр бүтээл, олон авьяастан төрүүлэх асуудалд сайтар хэрэгжүүлэх хэрэгтэй гэсэн байна.

Найруулагч: Ц. Урантунгалаг
Эх сурвалж : www.gov.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл