solongonews
Хань Жэн Индонезийн Гадаад хэргийн сайд Сугиёонотой уулзав
2025-04-22 10:27
Хань Жэн Индонезийн Гадаад хэргийн сайд Сугиёонотой уулзав

Хятад улсын дэд дарга Хань Жэн 4-р сарын 21-ний өдөр Индонезийн Гадаад хэргийн сайд Сугиёонотой уулзав.

Хань Жэн хэлэхдээ, Өнгөрсөн онд Ши Жиньпин дарга, Прабово Субианто нар бүс нутаг болон дэлхийн нөлөө бүхий Хятад Индонезийн хувь заяаны хамтын цогцыг байгуулах талаар чухал нийтлэг ойлголтод хүрч, хоёр орны харилцааны хөгжлийн чиг хандлагыг тодорхой болгосон юм. Индонезийн талтай хамтаар төрийн тэргүүнүүдийн удирдлагыг баримталж, стратегийн хэлхээ холбоогоо нягтруулж, олон талт хамтын ажиллагаагаа нягтруулж, Хятад Индонезийн хувь заяаны хамтын цогцыг шинэ шатанд ахиулж, хоёр орны шинэчлэл, бүс нутаг, дэлхийн хөгжил цэцэглэлтэд улам их хувь нэмэр оруулахад Хятад улс бэлэн байна гэв.

Сугиёоно хэлэхдээ, Индонези улс хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойд тохиолдуулан харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, олон талт үзлийг тууштай хамгаалж, эрсдэл, сорилтыг хамтдаа даван туулж, иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам бүр хөгжүүлэхэд бэлэн байна гэв.

 

 

 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СИНЬХУАНЕТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл