solongonews
Ши Жиньпин даргын 10 сонгодог зүйрлэл
2017-03-14 10:52
2013 оноос 2017 онуудын ”Хоёр чуулган”-аар Ши Жиньпин дарга товч тодорхой, оносон зүйрлэлүүдийг олон дурдсан. Ингэхэд эдгээр зүйрлэлүүдийн ард ямар их арга бодлого нуугддаг бол?

 Синьхуа агентлагийн “Ши Жиньпин Хоёр чуулганаар” булангийн “Ши Жиньпин даргын 10 сонгодог зүйрлэл” дугаарын агуулгыг та бүхэндээ товчлон хүргэж байна.

Нэг. “Уран хатгамал”

    Энэхүү зүйрлэлийг Ши Жиньпин дарга 2017 он буюу энэ оны "Хоёр чуулган"-аар дурджээ. Хотын нарийн тооцоолсон удирдлага болон ядуурлыг бууруулах ажлын талаар угалз хатгах мэт нарийн нямбай ороох хэрэгтэй гэсэн санааг илтгэлээ.

Хоёр. “Жолооны хүрд”, “Хамгаалах бүс”

2017 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Ши Жиньпин дарга Сичуань мужийн төлөөлөгчдийн багийн хэлэлцүүлэгт оролцохдоо бүх шатны удирдах хүмүүс тэргүүлэн “Зарчим”, “Тогтоол”-ыг эрчимтэй хэрэгжүүлж, эрхээ ашиглах “Жолооны хүрд”-ээ бат атгаж, ариун шударга “Хамгаалах бүс”-ээ чанга бүслэх хэрэгтэй гэж сануулсан юм.

Гурав. “Анар жимсний үр”

Олон үндэстний эв нэгдлийг хамгаалахыг зүйрлэсэн байна.

2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Ши Жиньпин дарга Шиньжян багийн хэлэлцүүлэгт оролцоод ХКН-ын үндэстний төрийн бодлогыг бүх талаар хэрэгжүүлж, олон үндэстний эе нэгдлийг бэхжүүлэх тухай ярихдаа “Анар жимсний үр мэт нягтран нэгдэх хэрэгтэй” гэж захилаа.

Дөрөв. “Нүд” ба “Амь нас”

Үндэстний эе нэгдлийг хамгаалах болон экологийн хамгаалалтыг зүйрлэв.

2016 оны 3 дугаар сард болсон "Хоёр чуулган"-аар Ши Жиньпин дарга “Экологийг юугаар ч орлуулж чадахгүй. Нүдээ хамгаалах мэт экологио хамгаалах хэрэгтэй гэдэг санаагаа хэлсэн юм.

Тав. “Гранатаар нохойн бөөсийг дэлбэлэх”

2015 оны 3 дугаар сард Ши Жиньпин дарга “Ядуурлыг бууруулахад оновчтой ажиллах хэрэгтэй. “Гранатаар нохойн бөөсийг дэлбэлэх” ажил хийж болохгүй гэж дурдсан байна.

Зургаа.  “Вааран дахь цэцэг”

2015 оны 3 дугаар сард Ши Жиньпин дарга:

- Ваартай цэцэг мэт бичил үзэмжийг цөөрүүлж, ард иргэдэд үр өгөөжтэй ажил хэргийг илүү олон хийх хэрэгтэй гэж захисан билээ.

Долоо. “Үхсэн мод”-ыг үгтээж, “Эмзэг мод”-ыг эмнэн, “Муруй мод”-ыг тэгшлэх

2015 оны 3 дугаар сард Ши Жиньпин дарга авилгын эсрэг тэмцэх тухай ярихдаа:

- “Үхсэн мод”-ыг үгтээж, “Эмзэг мод”-ыг эмнэн, “Муруй мод”-ыг тэгшлэх хэрэгтэй гэж хэлэв.

Найм. “Нэмж, хасан, үржүүлж, хуваах”

2015 оны 3 дугаар сард Ши Жиньпин дарга "Хоёр чуулган"-ы Жининь багийн хэлэлцүүлэгт оролцохдоо:

- Зүүн хойд орон зэрэг бүс нутаг дахь хуучин аж үйлдвэрийн сууринг хөгжүүлэхэд “Нэмж, хасан, үржүүлж, хуваах” аргыг хэрэглэж, нэмэхээс хөрөнгө оруулалт, эрэлт хэрэгцээ, бүтээлч санаа, хасахаас хоцрогдсон үйлдвэрийн хүч, үржүүлэхээс бүтээлч хөдөлгүүр, хуваахаас зах зээлийн төвшин зэрэг бий. Одоогийн байдлаар нэмэр арга олон, бусад нь цөөн байна, нөхөх хэрэгтэй гэсэн байна.

Ес. “Мануухай”

2014 оны 3 дугаар сард Ши Жиньпин дарга сахилга журмын асуудлын эргэн тойронд онцлон ярьсан юм. “Амьдралын журам, зохион байгуулалтын дүрэм, санхүүгийн горим, улс төрийн дэглэм, олон олон сахилга журам алдагдаж байна. Зарим хүмүүс сахилга журмыг мануухайн дайтай үздэг. Одоогоос сахилга журмыг сайтар сахих хэрэгтэй гэж онцоллоо.

Арав. “Шингэлэг дэх шувуугаа солих”

2014 оны 3 дугаар сард болсон "Хоёр чуулган"-аар Ши Жиньпин дарга Гуандун мужийн төлөөлөгчдийн багийн хэлэлцүүлэгт оролцохдоо шинэчлэлийг бүх талаар эрчимжүүлж, бүтцийн тохируулалтыг дэмжих тухай асуудлыг “Чингэлэгээ суллаж шувуугаа солих” гэдэгтэй зүйрлэж хэлэв. Тэрээр:

- Чингэлэг суллах гэдэг нь хоосон орхих бус, мөн шинэ шувууг оруулаад хуучин шувуугаа хаана явуулах тухай бодох хэрэгтэй гэж сануулсан байна.

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл