
Энэ жилийн 5-р сард Хятад улс "Торгоны замын бүс нутгийн хамтын хөгжил" олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт зохион байгуулах гэж буйтай холбогдуулан Ван И сэтгүүлчдийн асуултад хариулахдаа:
- "Торгоны замын бүс нутгийн хамтын хөгжил" бол Хятадын санаачилсан бодлого хэдий ч олон улс үр ашгийг нь хүртэх болно. Бид 5-р сард болох дээд уулзалтаар:
Нэг: Талуудын хамтын ойлголцлыг бий болгон, өөр өөрийн хөгжлийн стратегийг боловсруулж, давуу талаа харилцан хуваалцаж, хамтдаа хөгжих том зорилгоо тодорхой болгох.
Хоёр: Хамтын ажиллагааны тулгуур болох салбараа ярилцаж, дэд бүтцийн байгууламжийн харилцаа холбоог эрчимжүүлэн, худалдаа, хөрөнгө оруулалт, санхүүгийн дэмжлэг, соёлын харилцаа зэрэг хамтын ажиллагааны том төслүүдээ тогтоох
Гурав. Дунд, урт хугацааны хамтын ажиллагааны тогтолцоог бий болгох, "Торгоны замын бүс нутгийн хамтын хөгжил"-ийг байнгын хамтын ажиллагааны тогтолцоо болгож, илүү нягт, ажил хэрэгч түншийн харилцааг бий болгох зэрэгт илүү хүч тавин хэлэлцэх болно гэсэн байна. Хятад, Америкийн харилцааны асуудлаарх сонирхсон асуултад Ван И:
- Хоёр орны харилцаа зөв чиглэлээр тогтвортой шилжин хөгжих болно. Энэ жилийн 2-р сард Ши Жиньпин дарга АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай утсаар ярьж, хоёр орны тэргүүн "Нэг Хятад" зарчмыг баримтлахын чухал чанарыг дахин нотлон, хоёр орны харилцааг шинэ эхлэлээс эрчимтэй хөгжил болгон ахиулах болно гэсэн байна. Энэ нь хоёр орны харилцааны хөгжилд чиглэл болсон байна хариуллаа.

Бид одоо яг хоёр орны төрийн тэргүүн, тэрчлэн янз бүрийн түвшинд хэлхээ холбоо болон олон салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар үр ашигтай хэлэлцэж байна. Хоёр орны төрийн тэргүүний тохиролцсон нийтлэг ойлголтыг баримталж, зөрчилдөж, сөргөлдөхгүй, харилцан хүндэтгэж, хамтран ажиллаж хамтдаа ашиг хүртэх зарчмыг баримталж чадах юм бол Хятад, Америк хоёр орон хамтын ажиллагааны сайн түнш болж чадна гэсэн байна.
Сүүлийн үед Солонгосын хойгийн байдал хурцдаж байна. Ван И Хятадын талын санал санаачилгыг тодорхойлон өгүүлэх үедээ:
- Одоогийн хамгийн тулгамдсан асуудал бол БНАСАУ болон АНУ, БНСУ-ын хооронд анхааруулах дохио өгч, байдлыг намжаах хэрэгтэй. Хятадын санал бол эхний алхам болгож БНАСАУ цөмийн пуужингийн ажиллагаагаа түр зогсоож, АНУ, БНСУ ч өргөн хэмжээний цэргийн сургуулилалт хийхээ зогсоох хэрэгтэй. Дараа нь одоогийн аюулгүй байдлын хүнд байдлаас гарч, талууд хэлэлцээрийн ширээнд дахин суух хэрэгтэй. Эцэст нь хоёр замаар зэрэг урагшлах үзэл санааны дагуу Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгохыг биелүүлэх болон Солонгосын хойгийн энх тайван механизмыг уялдуулж, талуудын анхаарал хандуулж байгаа зүйлийг нэгэн зэрэг зохицуулж, эцэст нь Солонгосын хойгийн урт хугацааны амар амгалан байдлыг бий болгох үндсэн бодлогыг олох хэрэгтэй гэж хэллээ.

Үүнээс гадна, Хятад БНСУ-ын харилцааны талаар Ван И:
- АНУ, БНСУ-ын хоёр тал БНСУ-д маргаан ихтэй байгаа "ТНААD" пуужингаас эсэргүүцэн хамгаалах системийг байршуулах гэж байна. Энэ нь Хятад, БНСУ-ын харилцаанд нөлөөлөх хамгийн том асуудал юм. БНСУ асга хадны ирмэг дээр агтны жолоогоо татахыг шаардсан байна гэжээ.
Хятад, Оросын харилцаа одоо түүхийн хамгийн сайн цаг үедээ байна гэж Ван И үзэж, Хятад, Оросын тал бүрийн стратегийн түншлэлийн харилцаа нь хоёр тал хоёр орны үндсэн ашиг сонирхлын үүднээс сонгосон стратегийн сонголт болох юм гэж хэлэв. Хятад улс Европын интегралчлалын үйл явцыг дэмжих бөгөөд Европ тивтэй энх тайван, эдийн засгийн нэмэгдэл, өөрчлөлт, соёл боловсролын түншийн харилцаа байгуулахад бэлэн байна гэж Ван И илэрхийллээ. Хятад, Африкийн хамтын ажиллагааны хэтийн төлөвийн талаар Ван И цохон тэмдэглэхдээ, дэлхийн эдийн засгийн байдалд ямар ч өөрчлөлт гарсан Хятад улс Африк тивийг дэмжих эрч хүчээ өөрчлөгдөхгүй юм гэж хэлсэн байна.

Хэвлэлийн бага хурал дээр Ван И бас Хятадын онцлогтой их гүрний гадаад харилцааны үзэл баримтлал болон ойлголтыг дүгнэлээ. Тэрээр хэлэхдээ, улс орныг удирдагч болон удирдуулагч хэмээн ялгах нь зохисгүй юм гэсэн байна.
Мөн тэрээр:
- Удирдагч гэдгийг харин үүрэг хариуцлага гэж ойлгох нь зөв. Харьцангуйгаар авч үзвэл Их гүрнүүд нэн олон эх баялагтай, маш их чадвартай учраас илүү үүрэг хариуцлага үүрч, илүү их хувь нэмэр оруулах нь зүйтэй юм. Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орон болсны хувьд Хятад улс олон улсын энх тайван аюулгүй байдлыг хамгаалах үүрэг хариуцлагаа үүрэхэд бэлэн байна. Дэлхийн хоёр дахь том эдийн засгийн цогц болсны хувьд дэлхийн эдийн засгийн өсөлтөд оруулбал зохих хувь нэмрээ оруулахад бэлэн байна. Хамгийн том хөгжиж байгаа орны хувьд Хятад улс өргөн олон хөгжиж байгаа орнуудын зүй ёсны эрх ашгийг хамгаалахад маш их хувь нэмэр оруулахад бэлэн байна гэж илэрхийллээ.

Энэ он бол БРИКС-ийн үйл ажиллагааны Хятадын жил болно. Ван И:
- Дарга орон болсны хувьд Хятад улс энэ механизмаар дамжуулан хөгжиж байгаа бусад орнууд болон хөгжиж байгаа орнуудын байгууллагатай яриа хэлэлцээр хийж, БРИКС-ийн механизмын цар хүрээг тэлэн өргөтгөж, түүнийг эрин цагийн дэлхийн өмнөд өмнөдийн үйл ажиллагааны хамгийн нөлөө бүхий тавцан болгох болно гэж хэлсэн байна.
