solongonews
Ойлголцлоо нэмэгдүүлбэл нөхөрлөл илүү гүн гүнзгий болно
2017-01-15 03:28
Ши Жиньпин даргын гарын үсэгтэй нийтлэл нь Швейцари улсын бүхий л салбарынхны хүндэтгэлийг хүлээж байна.

Айлчлахаас өмнө  Ши Жиньпин дарга Швейцари улсын хэвлэл мэдээлэлд “Ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, найрамдлаар хөгжлийг эрэлхийлнэ” нэртэй гарын үсэгтэй нийтлэл нийтэлсэн байна. Уг нийтлэл нь Хятад, Швейцари хоёр улсын уламжлалт нөхөрлөлийг дурсан санагалзаж, мөн Хятад, Швейцари улсын шинэ цаг үеийн хамтын ажиллагаанд зүг чигийг тодорхойлж өгсөн байна.  

Дарга Ши Жиньпин нийтлэлдээ, Швейцари улсын яруу найрагчийн хэлсэн үгийг иш татсан нь Швейцари улсын ард иргэдэд илүү халуун дотно санагдсан юм.  
“Дарга Ши Жиньпиний энэхүү нийтлэл маш нөхөрсөг агуулгатай байна. Хятад, Швейцари улс нь хэдийгээр алс хол зайтай ч маш олон талаар хамтран ажиллах нөхцөл боломж ихтэй билээ. Эдгээр хамтын ажиллагаа нь хоёр орны ард түмэнд ашиг хүртээх болно“ хэмээн Zurich хотын гудамжинд Райнер Шулц хатагтай Синьхуа Агентлагт сурвалжилга өгөхдөө ийнхүү ярьсан байна.

Дарга Ши Жиньпин уг нийтлэлдээ Хятад, Швейцари хоёр улс нь дээд зиндааны хамтын ажиллагааг баримталж, шинийг санаачилж, лав баттай хамтран ажиллах, хүмүүнлэгийн солилцоог чангатгах, Хятад, Швейцари улсын чөлөөт арилжаа худалдааны бүсийг төгөлдөржүүлэх зэрэг талаар хүчин зүтгэл гаргана гэжээ. Швейцари улсын ард иргэдүүд энэ тухай маш итгэл өвөрлөж байлаа.

“Ши Жиньпин даргын нийтлэлд хоёр орны ард иргэд хоорондын ойлголцол солилцооны тухай дурдсан байна. Үүнийг би маш их дэмжиж байна. Солилцоо нь олшрох тусмаа ойлголцол улам их болдог. Мөн нөхөрлөл улам гүнзгий болж, хоёр улс орны харьцаа нь улам илүү сайн болдог” хэмээн оршин суугч Феликс Смит ярьжээ.

Швейцари Хятадын нийгэмлэгийн орлогч тэргүүлэгч Andreas Diener Хятадад олон жил оршин сууж, Хятад улсын өөрчлөлт нээлтийн эхний үед Хятад улсад байгуулсан Хятад гадаадын хамтын хөрөнгө оруулсан аж үйлдвэр, аж ахуйн нэгжийн Швейцари улсын Шүнь Да компанийн Хятад улсын зах зээлийн хэлтсийн менежерийн тушаалыг хариуцаж байсан билээ. Тэрээр хэлэхдээ, Хятад улс нь даяарчлал болон арилжаа худалдааны эрх чөлөөлөлтөд идэвхтэй оролцож байгаа явдал нь олон улсын нийгэмтэй улам илүү ойртож байгаа маш сайн арга барил билээ. Мөн Хятад улсаас энэхүү дэлхийд авчирж байгаа сайн сайхан мэдээ мэдээлэл болно гэжээ.  

НҮБ-ын  Женевийн төлөөлөгчдийн газрын ажилтан Francois  Ши Жиньпин даргын нийтлэл маш гүн сэтгэгдэл үлдээж байна. Энэхүү НҮБ-д олон жил ажилласан ажилтан хэлэхдээ, 1971 онд улс нь НҮБ дахь хууль ёсны байр суурь, суудлаа нөхөн сэргээсэн бөгөөд Женевид суурилж байгаа олон улсын байгуулагдаа буцжээ. Гэтэл тухайн үед олон улсын зохион байгуулалтад байгаа Хятад улсын иргэд цөөн бөгөөд дээд өндөр байрын тушаалыг хариуцаж байгаа хүмүүс илүү цөөн байсан. Харин өөрчлөлт нээлтээс хойш Хятад улсын хүн олон улсын зохион байгуулалтад аажмаар олшрох болсон бөгөөд чухал их талбарт Хятад улсын дуу хоолойг үргэлж олж сонсох болсон гэжээ.
Интернэт хэрэглэгчид ч сайт дээр Ши Жиньпин даргын гарын үсэгтэй нийтлэлийг уншсаны  дараа сэтгэгдлээ үлдээсэн байна. “Энэхүү нийтлэл маш сайхан нийтлэл байна. Миний бие Хятад, Швейцарийн харилцаа хоёр улс оронд маш үнэ өртөг, ашигтай гэж бодож байна. Хоёр орон бодол сэтгэлгээ, туршлага солилцохоор дамжиж харилцан суралцаж, харилцан ашиг хүртэж болно” хэмээн нэгэн хэрэглэгч бичиж үлдээжээ.

Үүнээс гадна Европын судлаачид мөн Ши Жиньпин даргын гарын үсэгтэй нийтлэлийг анхаарч байлаа. Франц улсын VIII Их Сургуулийн Хятадын асуудлын тусгай мэргэжилтэн Пьер хэлэхдээ, уг нийтлэлд Хятад улс том жижиг адил бус улс гүрэнтэй нөхөрсгөөр хамтран ажиллах хүсэл мөрөөдлийг илрүүлсэн байна гэжээ.

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл