solongonews
Ши Жиньпин дарга Азийн өвлийн IX наадмын нээлтийн ёслолд оролцоно
2025-02-06 15:48
Ши Жиньпин дарга Азийн өвлийн IX наадмын нээлтийн ёслолд оролцоно

 

Азийн өвлийн IX наадам 2-р сарын 7-ны орой Хармөрөн мужийн Харбин хотноо нээгдэнэ. Хятад улсын дарга Ши Жиньпин уг наадмын нээлтийн ёслолд оролцох болно.

Ши Жиньпин дарга 2-р сарын 7-ны үдэд хүндэтгэлийн дайллага базааж, нээлтийн ёслолд оролцохоор хүрэлцэн ирсэн гадаадын удирдагчдыг хүндэтгэн дайлах болно. 

Киргизийн ерөнхийлөгч Садыр Жапаров, Пакистаны Ерөнхийлөгч Асиф Али Зардари, Брунейн султан Хассанал Болкиах, Тайландын Ерөнхий сайд Петхонгтан Чинават, БНСУ-ын Үндэсний ассамблейн дарга Ву Вон Сик нар Азийн өвлийн IX наадмын нээлтийн ёслолд оролцох болно.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл