solongonews
70 жилийн ойд зориулсан зургийн үзэсгэлэн гаргав
2017-05-24 10:08
Өвөр Монголын нэгдмэл фронт хэлтэс ӨМӨЗО байгуулагдсан 70 жилийн ойг тэмдэглэж зургийн үзэсгэлэн гаргав.

ХКН-ын ӨМӨЗО-ны хорооноос санаачлан, ӨМӨЗО-ны Соёл түүх судлах газраас “Үзэмж төгс Өвөр Монгол үзэсгэлэнт сайхан орон” сэдэвт зургийн үзэсгэлэн 5 дугаар сарын 23-ны өдөр Өвөр Монголын Уран зургийн ордонд нээгдлээ. Энэхүү үзэсгэлэнг ӨМӨЗО байгуулагдсан 70 жилийн ойд зориулан гаргаж байгаа юм.

Үзэсгэлэнд 140 гаруй бүтээлийг дэлгэн үзүүлсэн бөгөөд эдгээр бүтээл нь Ши Жиньпинээр цөм болгосон Намын төв хороо нь Өвөр Монголын үндэстнүүдийн иргэдийг харж халамжилж байгааг харуулжээ. Мөн Өвөр Монголын нэгдмэл фронтын хэлтсийнхэн нам, эх орон үндэстнээ хайрлан хамгаалж байгааг харуулсан юм.

Найруулагч: С.ОЮУНСОД
Эх сурвалж : nmgnews.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл