solongonews
Олон улсын хэвлэл мэдээллийн инновацын форум
2025-04-27 10:00
Олон улсын хэвлэл мэдээллийн инновацын форум болов

Саяхан Хятадын Төв радио телевиз, Шаньдүн мужийн ардын засгийн ордны хамтран зохион байгуулсан Олон улсын хэвлэл мэдээллийн инновацийн 4 дэх удаагийн форум Шаньдүний Чюйфүд болж өнгөрлөө. Тус форум “Солилцоо, харилцан суралцах, шинжлэх ухаан технологийн чадавх-Шинэчлэл хөгжил дэх соёл иргэншлийн хүч” уриан дор болж, 95 улс орон, бүс нутгийн олон улсын байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллага, гадаад дотоодын зөвлөхүүд, үндэстэн дамнасан аж ахуйн нэгжүүд зэрэг олон салбарын 300 орчим төлөөлөгчид цахим, танхимын хэлбэрээр оролцлоо.

Арга хэмжээнд ХКН-ын Шаньдүн мужийн хорооны нарийн бичгийн дарга, мужийн АТИХ-ын байнгын хорооны дарга Линь Ү:

- Ши Жиньпин дарга хэвлэл мэдээллийн инновацийн ажлыг дээд хэмжээнд чухалчлан үздэг бөгөөд ХТРТ-ийн Олон улсын хэвлэл мэдээллийн инновацийн анхны форумд мэндчилгээ илгээж, хэвлэл мэдээллийн хэрэгслийг уялдаатай хөгжүүлэх, бүх хэвлэл мэдээллийн хэрэгслийн сурталчилгааны төлөв байдлыг бүрдүүлэх талаар заавар өгсөн гэж хэллээ.

ХКН-ын төв хорооны Суртал ухуулгын яамны дэд сайд, ХТРТ-ийн захирал Шэнь Хайшюн:

- Бид нээлттэй хүлээцтэй байдлаар соёл иргэншлийн яриа хэлцлийн индрийг байгуулж, цаг эриний гэрэл гэгээгээр соёл иргэншлийн хамтын хөгжлийн замыг гэрэлтүүлэхийн төлөө хичээн ажилласаар байна гэж хэлэв.

 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : хоур
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл