19 дэх удаагийн Уяман өвчний судлалын олон улсын их хурал 9-р сарын 19-нд Бээжингийн Олон улсын хурлын төвд нээгдэв. БНХАУ-ын дарга Ши Жиньпин хуралд баярын захидал ирүүлж, их хурал нээгдсэнд чин сэтгэлийн баяр хүргэн, Уяман өвчин судлалын эрдэм шинжилгээний мэргэжилтэн, эрдэмтэд болон хуралд оролцсон зочдыг халуунаар угтаж буйгаа тэмдэглэж, хүн төрөлхтний эрүүл мэндэд хувь нэмрээ өргөсөн гадаад дотоодын уяман өвчин судалж буй бүх зүтгэлтнүүдэд эрхэм дээд хүндэтгэл илэрхийлсэн байна.
Ши Жиньпин баярын захидалдаа, "Уяман өвчингүй дэлхийг цогцлоох" нь олон улсын уяман өвчнийг тогтоон хориглохын эцсийн зорилт юм. Энэ удаагийн хурал "Дуусаагүй үйлс - өвчин халдварлан дэлгэрэхийг зогсоох, өвчний улмаас эрэмдэг зэрэмдэг болохоос сэргийлэх, өвчтөн ба нийгэм нийтийн уялдааг ахиулах" гол сэдвээр зохиогдож байгаа нь энэхүү зорилт эртхэн биеллээ олохыг урагшлуулахад ихээхэн эерэг ач холбогдолтой гэжээ.
Олон улсын байгууллага, засгийн газрын бус байгууллагын төлөөлөгчид, Хятад, Америк, Энэтхэг, Бразил зэрэг 100 шахам улс орон бүс нутгийн нэр нөлөө бүхий эрдэмтэн мэргэжилтнүүд, төлөөлөгчид гээд 1300 гаруй хүн хуралд оролцов.
