solongonews
Хятадын эдийн засгийн хэтийн төлөвт итгэл дүүрэн байна гэж хэллээ
2017-03-24 21:23
ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын гишүүн, Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Жан Гаоли энэ сарын 24-ний өдөр Хайнань мужийн Бө-Аод болж байгаа ”Бө-Аогийн Азийн Чуулга Уулзалт”-ын 2017 оны жил тутмын бага хуралд оролцохоор хүрэлцэн ирсэн гадаад, дотоодын аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзах үеэр ”Хятадын эдийн засаг нэгэнт шинэ төлөвт шилжиж, улс орны эдийн засгийн хэтийн төлөвт бид итгэл дүүрэн байна” гээ хэллээ.

      Жан Гоали тэмдэглэхдээ, "Хятадын эдийн засгийн урт хугацаагаар хөгжих үндсэн төлөв байдал өөрчлөгдөөгүй. 2016 онд Хятадын ДНБ 6.7 хувийн өсөлттэй байж, дэлхийн эдийн засгийн өсөлтөд 30 гаруй хувийн хувь нэмэр үзүүлжээ. Урт хугацааны хүчин чармайлтаар Хятадын ард түмэн өөрийн орныхоо нөхцөл байдалд зохицсон хөгжлийн замналыг олсон. ХКН-ын XVIII их хурлаас хойш Ши Жиньпин даргаар төв болгосон ХКН-ын Төв хороо нь засаглалын цогц шинэ үзэл баримтлал, шинэ стратегийг боловсруулж, эдийн засгийн хөгжлийн шинэ төлөвт зохицох бодлого, арга хэмжээнүүдийг анхлан тогтоосон"  гэсэн байна.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : http://mongol.cri.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл