
Анх 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин Хятад улсын сэргэн мандалд холбогдуулан "Хятадын мөрөөдөл" бодлогын талаар дэлгэрэнгүй тайлбарласан юм. Дөрвөн жилийн хугацаанд энэхүү аугаа зорилгын дагуу Ши Жиньпин даргаар удирдуулсан Намын төв хорооны төр улсаа засах чиглэл бодлогыг гүнзгийрүүлэн тогтвортой шинэчлэл хөгжлийг баримталсан юм. Мөн Хятад улсын өөрийн бодлого болон гадаад харилцаа, улсын аюулгүй байдал зэрэг олон салбар эрчимтэй хөгжиж иргэдийн амьжиргааны түвшин сайжирсан байна.
Дөрвөн жилийн хугацаанд мөрөөдлийн зам илүү өргөн болсон төдийгүй шинэ үзэл бодол төлөвшиж, шинэ стратегийн бодлого зохицуулалт эрчимтэй хэрэгжжээ. Дөрвөн жилийн хугацаанд мөрөөдлийн суурь бэх бат болсон төдийгүй шинэ амжилт шинэ ахиц гарч, шинэ амьжиргааны хүч шинэ хөдөлгөгч хүчин урагшилсаар л байна.
