Хятадын Төв Радио Телевиз болон Хятадын Хөгжил, шинэчлэлтийн үндэсний хороо хамтран зохиосон “Ши Жиньпиний эдийн засгийн үзэл баримтлалыг уншин танилцуулъя” нэртэй тусгай нэвтрүүлгийн семинар 4 дүгээр сарын 22-нд Бээжин хотноо амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү нэвтрүүлэг бол Ши Жиньпиний эдийн засгийн үзэл баримтлалыг системтэйгээр танилцуулсан анхны томоохон хэмжээний тусгай нэвтрүүлэг юм.
Семинарт Хятадын Хөгжил, шинэчлэлтийн үндэсний хорооны дарга Жэн Шаньже, ХКН-ын Төв хорооны Суртал ухуулах хэлтэсийн орлогч дарга,ХТРТ-ийн захирал Шэнь Хайшюн нар оролцож, үг хэлсэн байна.
Мөн УТЗЗ-ийн 14 дэх сонгуулийн Бүх Хятадын хорооны байнгын хорооны гишүүн, Эдийн засгийн хорооны орлогч дарга Мяо Вэй, ХКН-ын Төв хорооны Эдийн засгийн зөвлөлийн Тамгын газрын орлогч дарга Янь Пэнчэн, Шанхай хотын Намын хорооны байнгын гишүүн, Суртал ухуулах газрын дарга Жао Жямин, Хятадын Нийгмийн шинжлэх ухааны академийн Эрдэм шинжилгээний зөвлөлийн гишүүн Гао Пэйюн нар илтгэл тавьж, Ши Жиньпиний эдийн засгийн үзэл баримтлалын гол агуулга, хэрэгжүүлэх бодит шаардлагын талаар дэлгэрэнгүй танилцуулсан байна.
Тэд мөн уг үзэл баримтлалыг бодлого боловсруулах, асуудлыг шийдвэрлэх, ажил хэрэгт бүрэн хэрэгжүүлэхийг уриалжээ.
