ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин нэгдүгээр сарын 15-ны үдээс хойш Вьетнамын КН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга То Ламтай утсаар ярив.
Ши Жиньпин онцлон тэмдэглэхдээ, Хятад Вьетнам хоёр орон намаа үргэлжлүүлэн хөгжүүлэн хүчирхэгжүүлэх, социализмын онол, практикийн талын туршлагын солилцоогоо гүнзгийрүүлэх ёстой. Харилцан ашигтай хамтын ажиллагаанд илүү олон үр бүтээмж гаргахыг дэмжин, иргэдийн найрамдлыг бэхжүүлэх төслүүд хэрэгжүүлэн, олон улс болон бүс нутаг дахь зохицуулалтаа нэмэгдүүлэн, олон улсын шударга ёсыг хамгаалан, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг хамтран бүтээн байгуулахын төлөө зүтгэх ёстой гэжээ.
Ши Жиньпин То Лам нар Хятад Вьетнамын соёлын солилцооны он албан ёсоор эхэлснийг хамтран зарлаж, харилцан хаврын баярын мэндчилгээ дэвшүүлэн, хоёр ард түмэнд аз жаргал эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөсөн байна.
