Хятад улсын дарга Ши Жиньпин өнөөдөр буюу 02-р сарын 06-ны өглөө Бээжингийн Ардын их хурлын ордонд Хятадад албан ёсны айлчлал хийж буй Тайландын ерөнхий сайд Петонтан Чинаватратай уулзав.

Ши Жиньпин хэлэхдээ“Хятад,Тайландын найрамдал мянган жилийн турш уламжлагдан ирсэн юм.Дипломат харилцаа тогтоосноос хойших хагас зуун жилийн хугацаанд хоёр орон харилцан хүндэтгэж,эрх тэгш,чин үнэнчээр харилцан итгэлцэж, харилцан туслалцаж, харилцан үндэсний бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлыг хамгаалахад тууштай дэмжлэг үзүүлсээр ирсэн.Энэ жил Хятад, Тайланд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна, "Хятад Тайландын найрамдлын алтан 50 жил" тохиож байгаа энэ үед хоёр тал өнгөрснийг уламжилж ирээдүйг нээх ,Хятад Тайландын хувь заяаны хамтын цогцын бүтээн байгуулалтыг улам гүнзгий, бодитойгоор ахиулж, бүс нутгийн ард түмэнд илүү сайн үр өгөөжийг хүртээх ёстой”.
Мөн Ши Жиньпин онцлон тэмдэглэхдээ“Зуун жилд тохиолдоогүй томоохон өөрчлөлт сорилтуудын өмнө Хятад, Тайланд хоёр стратегийн харилцан итгэлцлээ бэхжүүлж, бие биеэ тууштай дэмжиж, гадаад орчны тодорхойгүй байдлыг Хятад, Тайландын харилцааны тогтвортой, тодорхой харилцаагаар зохицуулах ёстой. .Хятад улс Тайландтай хөгжлийн стратегиа уялдуулж, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, Хятад-Тайландын төмөр зам зэрэг том төслүүдийг хэрэгжүүлж, Хятад-Лаос-Тайландын дэд бүтцээрээ холбогдохыг ахиулж, аль болох хурдан үр дүнд хүргэхийг хүсэж байна.Дижитал эдийн засаг, шинэ эрчим хүчний тээврийн хэрэгсэл зэрэг хөгжиж буй салбар дахь хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, аж үйлдвэрийн илүү тогтвортой, жигд сүлжээ, нийлүүлэлтийн сүлжээг бий болгоход хамтран ажиллана.Хятад улс Тайландын онлайн мөрийтэй тоглоом, залилангийн гэмт хэрэгтэй тэмцэж буйг сайшааж байна. Хоёр тал хууль сахиулах, аюулгүй байдал, шүүхийн хамтын ажиллагааг үргэлжлүүлэн бэхжүүлж, иргэдийн амь нас, өмч хөрөнгийг хамгаалж, бүс нутгийн орнуудын солилцоо хамтын ажиллагааны дэг журмыг хамгаалах ёстой.Бид харилцан ойлголцол, найрамдлаа гүнзгийрүүлж, дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг хамтдаа баяр ёслолын байдалтай тэмдэглэн өнгөрүүлж, ард түмний сэтгэлийг дулаацуулж, иргэдийн амьжиргаанд тус дөхөм үзүүлэх олон төслийг бүтээн байгуулж, Хятад Тайландын найрамдлыг ард түмний зүрх сэтгэлд гүн гүнзгий суулгаж, үеэс үед уламжлуулах ёстой.Хятад улс Тайландын Ланцанжян-Меконг мөрний хамтын ажиллагааны түнш орон болсонд баяр хүргэж, Тайланд улстай нягт харилцаа холбоо тогтоож, НҮБ-тай олон улсын тогтолцоо, олон улсын эрх зүйд суурилсан олон улсын дэг журмыг тууштай хамгаалж, дэлхийн өмнөдөд эв санааны нэгдэл, хамтын ажиллагааг ахиулахад бэлэн байна” гэжээ.

Петонтан Чинаватра “Тайланд, Хятадын найрамдлын алтан 50 жилийн ой"-ыг тохиолдуулан Хятадад айлчилж байгаадаа баяртай байгаа илэрхийлээд “Өнгөрсөн 50 жилийн хугацаанд Тайланд, Хятад хоёр орон зовлон жаргалаа хамтатган, бие биедээ үргэлж тусалж, хамтдаа хөгжиж, харилцан итгэлцэн, язгуур эрх ашиг сонирхлоо хүндэтгэн, онцгой найрсаг хамтын ажиллагааны харилцаа тогтоосоор ирсэн.Тайланд улс нэг Хятадын бодлогыг тууштай баримталж, Хятад улстай дээд хэмжээний солилцоогоо эрчимжүүлж, хэлхээ холбоо, эдийн засаг, худалдаа, хөдөө аж ахуй болон бусад салбарын хамтын ажиллагааг ахиулж, соёлын солилцоо, ард түмний хэлхээ холбоог ахиулж, хойч үеийнхээ сайн сайхны төлөө ирэх 50 жилд хамтын энх тайван, хамтын хөгжил цэцэглэлтийг бий болгохыг хүсэж байна.Тайланд улс Хятад болон бусад хөрш орнуудтай хууль сахиулах салбарын хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, онлайн мөрийтэй тоглоом, залилан зэрэг хил дамнасан гэмт хэрэгтэй тэмцэхэд тууштай, үр дүнтэй арга хэмжээ авахад бэлэн байна.Хятад улс олон улсын үйл хэрэгт хариуцлагатай том орны үүрэг гүйцэтгэж, хөгжиж буй орнуудын эрх ашгийг тууштай хамгаалсаар ирсэн бөгөөд Тайланд улс Хятад улстай зохицуулалт, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, дэлхийн сорилтын хамтаар даван туулахад бэлэн байна гэлээ.
