Ши Жиньпин хэлэхдээ: - Хоёр талын хамтын чармайлтаар Хятад, Вьетнамын харилцаа нааштай хөгжлийн хандлагаа барьж, олон салбарын харилцаа, хамтын ажиллагаанд ихээхэн ахиц гаргаж байна. Энэ бол амар олдоогүй зүйл болохоор хоёр талаараа эрхэмлэн нандигнах ёстой бөгөөд хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулах гэсэн ерөнхий байдлаас үүсэж, уламжлалт найрамдлаа залгамжлан бэхжүүлж, санал зөрөлдөөнөө эв зүйгээр зохицуулах хэрэгтэй. Мөн харилцан ашигтай байж, хамтдаа ашиг хүртвэл хоёр орны харилцаа тогтвортой урагшилж, улам илүү амьжиргааны эрч хүчтэй болж, улмаар хоёр ард түмэнд улам их амар амгаланг эдлүүлнэ гэдэгт бид итгэж байна гэжээ.
Харин Динь Тхе Хюинь хэлэхдээ: - Хятад улстай хамтдаа хоёр намын ерөнхий нарийн бичгийн дарга нарын чухал нийтлэг ойлголтуудыг болгоомжтой хэрэгжүүлж, Вьетнам, Хятадын харилцааны стратегийн чиг хандлагыг тодорхойлон гаргах чухал үүргийг гүйцэд бадруулж, улс төрийн харилцан итгэлцлээ тасралтгүй бэхжүүлэн, хамтын ажиллагааны төрөл бүрийн тогтолцоо механизмын үр ашгийг дээшлүүлж, хоёр орны харилцааг эрүүл тогтвортой, улам сайн болгон хөгжүүлэхэд Вьетнамын тал бэлэн гэжээ.
