Ши Жиньпин даргын Финлянд улсад хийх төрийн айлчлалын тухай Ван Чао танилцуулахдаа:
- Энэхүү айлчлал 4 дүгээр сарын 4-нөөс 6-ны өдрүүдэд явагдана. Ши Жиньпин дарга төрийн тэргүүн болсноосоо хойш анх удаа тус оронд төрийн айлчлал хийх гэж байгаа бөгөөд айлчлалын үеэр тус орны ерөнхийлөгчтэй хэлэлцээр хийж, холбогдох ёслол, хүлээн авалт, баримт бичиг үзэглэх зэрэг арга хэмжээнд оролцох юм. Хоёр орны төрийн тэргүүнүүд хамтдаа сэтгүүлчидтэй уулзана. Түүнчлэн Финляндын Ерөнхий сайд, парламентын дарга нартай уулзаж Хятад-Финляндын харилцаа, Хятад-Европын харилцаа, тус тусын улс орны хөгжлийн замнал болон хамтдаа анхаарал хандуулж байгаа олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал солилцож, нийтлэг ойлголтоо нэмэгдүүлэн хамтын ажиллагааны хэтийн төлөвийг хамтдаа судлах болно гэсэн байна.
Америк улсад "Хятад, Америкийн төрийн тэргүүн нарын уулзалт"-д оролцох тухай Жэн Зэгуан "Ши Жиньпин дарга 4 дүгээр сарын 6, 7-ны өдрүүдэд Америкийн Флорида муж улсад тус орны Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзна. Энэ бол Америкийн шинэ Засгийн газар ажилласны дараа хоёр орны төрийн тэргүүн нарын хийх гэж буй анхны уулзалт гэдгээрээ онцлог болох юм. Хятад, Америкийн харилцааны хөгжлийн чиг хандлага, хоёр орны харилцааг шинэ гараанаас хэрхэн эрүүл тогтвортой хөгжүүлэх, Ази, Номхон далайн бүс, тэрчлэн дэлхийн энх тайван, хөгжил цэцэглэлтийг хэрхэн ахиулах зэрэг талаар судлах тул маш чухал ач холбогдолтой. Түүнчлэн төрийн тэргүүн нар басхүү хоёр талын харилцаа, хамтдаа сонирхож байгаа олон улсын болон бүс нутгийн том чухал асуудлаар санал солилцож, харилцан ойлголцлоо нэмэгдүүлэн хамтын ажиллагаагаа урагшлуулж, харилцааны хөгжлийн чиглэлийг тодорхойлох болно гэж мэдэгдлээ.
