Арван нэгдүгээр сарын 22-ны өдрийн үдээс өмнө БНХАУ-ын Коммунист намын ӨМӨЗО-ны төлөөлөгчдийн Ⅹ их хурал Өвөр Монголын Ардын Хурлын Танхимд нээлтээ хийлээ.
ХКН-ын ӨМӨЗО-ны Намын хорооны нарийн бичгийн дарга Ли Жихэн БНХАУ-ын Коммунист намын ӨМӨЗО-ны төлөөлөгчдийн IX ээлжийн хороог төлөөлөн их хуралд “Ши Жиньпин даргаар гол болгосон намын төв хороонд цуглаж Хятад улсын умард орныг илүү үзэсгэлэнтэй сайхан болгон бүтээн байгуулъя” сэдвээр ажлын илтгэл хийв.
Их хурлын гол сэдэв нь: Хятад улсын онцлогтой социализмын байгууллаар гол болгож, Ши Жиньпин даргаар удирдуулсан намын төв хороонд цуглаж, дарга Ши Жиньпиний чухал ярианууд болон улсаа засаж засаг барих шинэ санаа, шинэ үзэл, шинэ стратегийн бодлогыг гүнзгий хэрэгжүүлж, дарга Ши Жиньпиний Өвөр Монголд шинжлэн судлах үеийн чухал ярианы үзэл санааг бүх талаар хэрэгжүүлж, хил орноо сахин хамгаалж, харилцан туслалцаж, эв найртай тэмцэж, буцалтгүй урагшилж, Хятад улсын умард орныг илүү үзэсгэлэнт сайхан болгон бүтээн байгуулах явдал болно.
Ли Жихэний илтгэл 8 агуулгаас бүрджээ.
Нэг. Өнгөрсөн таван жилийн ажлын эргэцүүлэл
Хоёр. Зангилааны үеийн байдал ба үүрэг
Гурав. Аж ахуйн хэлбэрийг өөрчлөн зэрэг дэвшүүлэхийг хурдасган ахиулна
Дөрөв. Нийгэм журмын ардчилсан улс төрийг идэвхтэй хөгжүүлнэ
Тав. Нийгэм журмын тэргүүний соёлыг харуулна
Зургаа. Үндэстнүүдийн ард иргэдийн таатай жаргалтай амьдралыг нэмэгдүүлнэ
Долоо. Байгаль орчин экологийн бүтээн байгуулалтыг бүх талаар чангатгана
Найм. Намаа чанга засахыг гүнзгий ахиулна.
БНХАУ-ын Коммунист намын ӨМӨЗО-ны төлөөлөгчдийн IX ээлжийн Сахилга бат байцаах хороо их хуралд бичгийн хэлбэрээр мэдүүлэлт хийв.
ХКН-ын ӨМӨЗО-ны Намын хорооны нарийн бичгийн дарга Ли Жихэн
ХКН-ын ӨМӨЗО-ны хорооны орлогч нарийн бичгийн дарга, ӨМӨЗО-ны дарга Бү Шяолинь
