Энэ сарын 11-нд Хятадын ГХЯ-аас гадаад дотоодын сэтгүүлчдийн хэвлэлийн бага хурал зохион байгуулж, дарга Ши Жиньпин удахгүй Швейцари улсад төрийн айлчлал хийж, дэлхийн эдийн засгийн чуулганы 2017 оны ээлжит хуралд оролцон, Швейцарын олон улсын байгууллагатай танилцах зэргийг ГХЯ-ны дэд сайд Ли Баодүн сэтгүүлчдэд танилцууллаа. Тэрээр мөн сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулжээ.
Ли Баодүн: Дарга Ши Жиньпин 1 дүгээр сарын 15-18 хүртэл Швейцарти улсад төрийн айлчлал хийж, дэлхийн эдийн засгийн чуулганы 2017 оны ээлжит хуралд оролцох бөгөөд Швейцарийн олон улсын байгууллагатай танилцана. Энэ бол Хятадын 2017 оны гадаад харилцааны эхлэл юм гэжээ. Энэ удаагийн айлчлал бол шинэ зуун гарснаас хойш Хятадын төрийн тэргүүний Швейцари улсад хийх анхны төрийн айлчлал гэдгийг тэрээр онцлон танилцууллаа.
Ши Жиньпин Швейцари улсад айлчилна
2017-01-11 21:10
Ши Жиньпин Швейцари улсад айлчилна.
Найруулагч: ..
Эх сурвалж : cri.cn
Дэлгэрэнгүй үзэх
