solongonews
Хиймэл оюун ухааны хөгжлийг ахиулах хэрэгтэй
2025-04-27 10:04
Хиймэл оюун ухааны хөгжихийг ахиулах хэрэгтэй гэв

Хиймэл оюун ухааны хөгжихийг дэмжих хэрэгтэй

ХКН-ын төв хорооны Улс төрийн товчоо 04-р сарын 25-ны үдээс хойш хиймэл оюун ухааны хөгжил, хяналтыг бэхжүүлэх талаар 20 дахь удаагийн хамтын сургалт хийв. ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин тус сургалтыг даргалан, шинэ үеийн хиймэл оюун ухаан түргэн өөрчлөгдөж буй шинэ нөхцөл  байдалд үндэсний шинэлэг тогтолцооны давуу талаа гүйцэд ашиглаж, бие даан өөрийгөө сайжруулж, хэрэглээний чиг хандлагыг чухалчлан, улс орныхоо хиймэл оюун ухааныг ашигтай, аюулгүй, шударга чиглэлд эрүүл, эмх цэгцтэй хөгжүүлэх ёстой гэж онцоллоо. 

Ши-Аний зам харилцааны их сургуулийн профессор Жэн Наньнин энэ асуудлаар тайлбарлаж, ажлын санал санаачилга дэвшүүлсэн юм. Төв хорооны Улс төрийн товчооны нөхдүүд тайлбарыг анхааралтай сонсож ярилцав. 

Тайлбар хэлэлцүүлгийг сонссоны дараа Ши Жиньпин дарга чухал үг хэллээ. Тэрбээр:

- Намын төв хороо хиймэл оюун ухааныг хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдол өгч, сүүлийн жилүүдэд дээд түвшний дизайныг боловсронгуй болгож, ажлын төлөвлөлтийг эрчимжүүлэн, Хятад улсын хиймэл оюун ухааны ерөнхий хүчин чадлыг бүхэлд нь, системтэй дээшлүүлсэн гэж хэлэв. 

Дарга Ши Жиньпин:

- Хиймэл оюун ухааны салбарт санаачилгыг гартаа авч, давуу талыг олж, үндсэн онол, арга, хэрэгсэл зэрэгт ахиц амжилт гаргах ёстой. Шинэ технологи, шинэ салбар болохын хувьд хиймэл оюун ухаанд бодлогын дэмжлэг маш чухал юм. Хиймэл оюун ухааны чиглэлээр олон улсын хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж, дэлхийн өмнөдийн улс орнуудын технологийн чадавхыг бэхжүүлэхэд тусалж, дэлхийн хиймэл оюун ухааны зөрүүг арилгахад Хятад улс хувь нэмрээ оруулах ёстой гэж онцоллоо.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл