solongonews
Ши Жиньпин, гэргий Пэн Лиюаний хамт Азийн өвлийн спортын IX наадмын нээлтийн ёслолд оролцохоор ирсэн олон улсын зочдод хүлээн авалтын арга хэмжээ зохиожээ
2025-02-07 16:40
Ши Жиньпин, гэргий Пэн Лиюаний хамт Азийн өвлийн спортын IX наадмын нээлтийн ёслолд оролцохоор ирсэн олон улсын зочдод хүлээн авалтын арга хэмжээ зохиожээ

БНХАУ-ын дарга Ши Жиньпин, гэргий Пэн Лиюаний хамт Хоёрдугаар сарын 7-ны үдэд, Азийн өвлийн спортын IX наадмын нээлтийн ёслолд оролцохоор хүрэлцэн ирсэн олон улсын хүндэт зочдод зориулан Хармөрөн мужийн Харбин хотын Тай Ян Дао зочид буудалд хүлээн авалтын арга хэмжээ зохиожээ.

Азийн өвлийн спортын IX наадмын нээлтийн ёслолд оролцож буй зочид төлөөлөгчдөд Брунейн султан Хассанал Болкиах, Киргизийн ерөнхийлөгч Садыр Жапаров болон түүний гэргий Айгүл Жапарова, Пакистаны Ерөнхийлөгч Асиф Али Зардари, Тайландын Ерөнхий сайд Петонтан Чинаватра, БНСУ-ын Үндэсний ассамблейн дарга Ву Вон Сик болон түүний гэргий Шин Кён Хэ, ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах, Азийн Олимпийн зөвлөлийн тэргүүн дэд ерөнхийлөгч Хүө Жэнтин нар байна.

Ши Жиньпин, Пэн Лиюань нар уг наадамд хүрэлцэн ирсэн зочид төлөөлөлд шинэ жилийн мэнд дэвшүүлж, тэдэнтэй халуунд дотноор гар барьж, хамтын зураг авахуулсан байна.

Ши Жиньпин Хятадын засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс үг хэлж, Азийн өвлийн спортын IX наадмын нээлтийн ёслолд оролцохоор ирсэн олон улсын зочдыг халуун дотноор угтан авлаа.

Ши Жиньпин хэлэхдээ, Азийн өвлийн спортын IX наадмын гал бамбарыг асаах ёслол өнөө орой болно. Бээжингийн өвлийн олимпоос Харбины Азийн өвлийн спортын наадам хүртэл, Хятад улсын “цас мөсний мөрөөдөл” Хятад даяар түгж, улмаар дэлхийн цас мөсний спортод шинэ эрч хүч нэмэрлэсэн юм. Азийн өвлийн спортын IX наадамд оролцож буй улс орон, бүс нутгийн тоо, тамирчдын тоо түүхэн дээд амжилт тогтоолоо. Азийн Олимпийн Зөвлөл болон олон улс орон, бүс нутгийн төлөөлөгчдийн хамтын хүчин чармайлтаар Харбины Азийн өвлийн спортын IX наадам бүрэн дүүрэн амжилттай зохиогдоно гэдэгт итгэл дүүрэн байна гэжээ.

 

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл