ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин энэ сарын 20 нд Ү Дүнь-Ид цахилгаан утас илгээж, түүний Хятадын Гоминьдан намын даргаар сонсогдсонд баяр хүргэн, хоёр нам, Тайваний хоолойн хоёр эргийн ахас дүүст аз жаргал эдлүүлж, "92 оны нийтлэг ойлголт"-ыг баримтлан "Тайваний тусгаар тогтнол"-ыг эсэргүүцэн, Тайваний хоолойн хоёр эргийн харилцааг энх тайван хөгжлийн замд оруулж, Хятадын үндэстнүүдийн аугаа их сэргэн мандалтын төлөө хичээн зүтгэхийг хүсэж байна хэмээн онцолсон байна.
Мөн өдөр Хятадын Гоминьдан намын даргаар сонгогдсон Ү Дүнь-И хариу цахилгаан илгээж, Ши Жиньпин даргад талархлаа илэрхийлээд:
- Хоёр нам "92 оны нийтлэг ойлголт"-ыг улам гүнзгийрүүлж, Тайваний хоолойн хоёр эргийн энх тайвны тогтолцоог дэмжин, Хятадын соёлыг хөгжүүлж, хоёр эргийн хөгжлийг ахиулан хамтын ажиллагаагаа эрүүл тогтвортой байлгахыг хүсэж байгаагаа онцоллоо.
Энэ сарын 20-нд Хятадын Гоминьдан нам, намын даргын сонгуулийг хийж, Ү Дүнь-И 52.24 хувь буюу 144 мянга 408 саналаар намын шинэ даргаар сонгогдов. Сонгуулийн дүрмийн дагуу сонгуулийн явцад 50 хувиас дээш санал авсан хүн намын даргаар сонгогддог юм.
