
"Нэг бүс нэг зам"-ын байгуулалтын тухай ажлын зөвлөгөөн 10-нд Бээжин хотноо боллоо. ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Жан Гаоли зөвлөгөөний даргалан хуралдуулж, 2016 оны "Нэг бүс нэг зам"-ын байгуулалтын ажлыг дүгнэж, 2017 оны ажлын байршуулалт хийсэн байна.
Жан Гаоли хэлэхдээ, ХКН, Төрийн зөвлөл "Нэг бүс нэг зам"-ын байгуулалтын ажлын дээд хэмжээнд чухалчлан үзэж байна. "Нэг бүс нэг зам"-ын санаачилгыг Хятад улс дэвшүүлж, дэлхий дахин ашигийг хүртэж байна. Хятад улс Бээжинд "Нэг бүс нэг зам"-ын олон улсын хамтын ажиллагааны дээд зэргийн форум зохион байгуулж, хамтын ажиллагааны талаар төлөвлөж, хамтын ажиллагааны тавцан байгуулан, хамтын ажиллагааны ашгийг хамтаар эдэлж, дэлхийн болон бүс нутгийн эдийн засгийн асуудлыг зохицуулж, хамтаар хөгжихөд амьжиргааны хүч сэлбэж, "Нэг бүс нэг зам"-ын байгуулалтаар олон орны ард түмэнд буян хүртээх болно гэж Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин цохон тэмдэглэсэн юм. ХКН, Төрийн зөвлөлийн хүчтэй удирдлага дор олон газар, олон салбар бодитой ажиллаж, "Нэг бүс нэг зам"-ын байгуулалтыг дэг журамтай хүчтэй ахиулсан байна гэжээ.
Жан Гаоли хэлэхдээ, энэ онд ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпингийн "Нэг бүс нэг зам"-ын байгуулалтын ажлын зөвлөгөөн дээр хэлсэн үгийн үзэл санааг хэрэгжүүлж, зарим чухал салбарт ахиц гарган "Нэг бүс нэг зам"-ын байгуулалтыг ихээр ахиулах хэрэгтэй гэжээ.
