
Хятад улсын дарга Ши Жиньпин НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн дээд хэмжээний уулзалтад 9-р сарын 24-нд видеогоор үг хэллээ.
Ши Жиньпин онцлохдоо, Энэ онд “Парисын хэлэлцээр” байгуулагдсаны 10 жилийн ой тохиож байгаа бөгөөд үндэсний бие даасан хувь нэмрээ тодорхойлох шинэ ээлжийн чухал шат үе, дэлхийн уур амьсгалын засаглал чухал зангилаа шатандаа орж байна. Иймээс итгэцлээ бэхжүүлэх, хариуцлагаа үүрэглэх, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх шаардлагатай байна гэжээ.
Ши Жиньпин Хятадын шинэ шатны бие даасан хувь нэмрийг зарлаж мэдэгдэхдээ, 2035 он гэхэд Хятадын эдийн засгийн хэмжээнд хүлэмжийн хийн ялгаруулалтын хэмжээг дээд цэгээс нь 7-10 хувиар бууруулж, илүү сайн үр дүнд хүргэхийг зорьж байна. Чулуужмал бус эрчим хүчний хэрэглээг нийт эрчим хүчний хэрэглээний 30 гаруй хувьд хүргэж, салхи, нарны эрчим хүч үйлдвэрлэх нийт цогцолборын хүчин чадлыг 2020 оныхоос зургаан дахин нэмэгдүүлж, 3.6 тэрбум киловатт цагт хүргэхийг зорьж байна. Мөн ойн нөөцийн хэмжээг 24 тэрбум гаруй шоо метрт хүргэж, шинэ эрчим хүчний автомашинийг тээврийн хэрэгслийн борлуулалтын голлох хэсэг болгож, нүүрстөрөгчийн ялгаруулалтын үндэсний худалдааны зах зээлд ялгарал ихтэй томоохон үйлдвэрүүдийг хамруулж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох хэлбэрийн нийгмийг үндсэндээ байгуулна гэжээ.
