Элчин сайд Шин Хаймин Монгол Улсад айлчлал хийж буй Бээжин хотын Хөгжил, шинэчлэлийн комиссын захирал Лу Янь болон төлөөлөгчидтэй 8 дугаар сарын 9-ний өдөр уулзаж, хоёр тал ажлын уулзалт хийлээ.

Хөгжил, шинэчлэлийн комиссын захирал Лу Янь уулзалтын үеэр энэ удаагийн айлчлалын зорилго болон үр дүнгээс танилцуулав. Тэрээр хэлэхдээ, энэ удаагийн төлөөлөгчид нь Бээжин хотыг төлөөлөн Улаанбаатар хотод зохион байгуулсан “Зүүн хойд Азийн хотын дарга нарын форум”-д оролцсон юм. Бид уг форумд оролцсон хотуудын төлөөлөл нарт Бээжин хотын тогтвортой хөгжлийн салбарт авч хэрэгжүүлсэн бүхий л арга хэмжээ болон ололт амжилтаас танилцуулсан бөгөөд гадаадын орнуудын Хятад улс болон Бээжин хотын хөгжилд хандуулж буй анхаарлыг гүн мэдэрч, Хятад Улстай хийх бодит хамтын ажиллагааны чин хүслийг улам гүнзгийрүүллээ гэв. Түүнчлэн хэлэхдээ, Бээжин хот нь “Нэг бүс нэг зам” стратегийн хэрэгжилт болон “Хятад, Орос, Монголын эдийн засгийн хонгил”-ын бүтээн байгуулалтын явцад илүү том үүрэг гүйцэтгэж, худалдаа, эдийн засаг, зам харилцаа, аялал жуулчлал зэрэг олон талаар Монголын талтай харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх болно хэмээв.

Элчин сайд Шин Хаймин хэлэхдээ, Хөгжил, шинэчлэлийн комиссын захирал Лу Янь болон төлөөлөгчид олон улсын арга хэмжээн дээр “Хятад Улсын дуу хоолойг”-г гаргасан нь чухал ач холбогдолтой юм. Сүүлийн жилүүдэд, Хятад, Монголын харилцаа хурдацтай хөгжиж байна. 2014 онд Ши Жиньпин дарга Монгол Улсад түүхэн айлчлал хийн Хятад, Монголын харилцааг иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд дэвшүүлсэн нь хоёр улсын харилцаа шинэ шатанд гарсныг илтгэсэн юм. Өнгөрсөн сард, Ерөнхий сайд Ли Көчяны Монгол Улсад хийсэн айлчлал амжилттай болж Монгол Улсад зохион байгуулсан Ази-Европын Дээд төвшний уулзалтад оролцсон. Мөн уг айлчлал маш амжилттай болж, хоёр орны удирдагч нар мал аж ахуй зэрэг аж үйлдвэрийн хамтын ажиллагааг бэхжүүлэх асуудлаар чухал нэгдсэн ойлголтод хүрсэн. Одоогийн байдлаар Хятад, Монгол хоёр улс худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн солилцоо зэрэг олон салбарт том үр дүнд хүрээд байгаа бөгөөд Бээжин хот хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө үргэлжлүүлэн хувь нэмрээ оруулна гэдэгт найдаж байна.
Хөгжил, шинэчлэлийн комиссын захирал Лу Янь болон төлөөлөгчид нь Монголын талын урилгаар Улаанбаатар хотод зохион байгуулсан “Зүүн хойд Азийн хотын дарга нарын форум”-д оролцож Монголын талын холбогдох байгууллагатай нөхөрсөг харилцааг хөгжүүлж мөн ОХУ-ын Улаан-Үд, Эрхүү хотод ажилласан юм.
